“ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ”
779 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ”

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү дүрмийн зорилго нь Орон нутгийн өмчийн газрын нийт албан хаагчдаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хуулиар тодорхойлсон зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн зарчим, ёс зүйн хэм хэмжээ, зан үйлийг тогтоон мөрдүүлэх, хэвшүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулахад оршино.
  2. Орон нутгийн өмчийн газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийн үндэс нь Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм байна.
  3. Энэхүү дүрэмд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно.
    1. “Албан хаагчийн ёс зүй” гэж албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэх болон бусад үед баримтлах энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээний нийлбэр цогцыг,
    2. “Ёс зүйн зөрчил” гэж албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэх болон бусад үед энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг.

                    

                Хоёр. Ёс зүйн зарчим

            2.1. Албан хаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:

            2.1.1. Шударга байх

            2.1.2. Хариуцлагатай байх

            2.1.3. Ажил үүргээ мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэх

            2.1.4. Газрын нэр хүндийг өндөрт өргөх

 

Гурав. Ёс зүйн хэм хэмжээ

            3.1. Албан хаагч нь ёс зүйн зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

            3.1.1. Албан хаагч нь албан тушаалын эрх үүргээ хэрэгжүүлэх болон иргэн,  аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийхдээ ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдалтай эвлэршгүй байх, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх.

            3.1.2. Албан хаагч өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн байгууллага, хувь хүний нууцыг чандлан хадгалж, бусад иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгож болзошгүй аливаа үйлдэл хийхгүй байх, татгалзах.

            3.1.3. Өмчийн байдал, тэдгээрт орсон өөрчлөлт, орлогын талаар эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд үнэн зөв мэдээлэх.

            3.1.4.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох тухай хууль тогтоомж, актад заасан хориглолт, хязгаарлалтыг судалж, үйл ажиллагаандаа мөрдөх.

            3.1.5. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг тогтоосон хугацаанд нь үр дүнтэй хангах, үр дүнг хариуцан тайлагнах, өөрийн ажлын чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг удирдлага болон холбогдох албан хаагчдад шуурхай танилцуулах.

            3.1.6. Удирдлагыг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, үнэн бодит баримт нотолгоонд суурилсан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах.

            3.1.7. Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу ил тод, түргэн шуурхай гүйцэтгэх.

            3.1.8. Эзэмшсэн мэдлэг, мэргэжил, чадвараа хөгжүүлэхэд анхаарах, сургалт семинарт зохих журмын дагуу хамрагдах энэ тухай хүсэлтээ удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх.

            3.1.9. Албан хаагч нь бүхий л үйл ажиллагаа, биеэ авч явах байдлаараа байгууллагын нэр хүндийг хүндэтгэх хамгаалж, төлөв төвшин, соёлч боловсон харьцааг эрхэмлэж, иргэд, үйлчлүүлэгчдийн итгэл хүндэтгэлийг хүлээж ажиллах.

            3.1.10. Хувь хүний үзэл бодол, таамаглалаа Орон нутгийн өмчийн газрын бодлого, байр суурь хэмээн хамт олон, иргэд, олон нийтэд мэдээлэхгүй байх. Газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн, улс төрийн үзэл бодлын үүднээс тайлбарласан, аливаа мэдээллийг тараахгүй байх.

Дөрөв. Албан хаагчийн биеэ авч явах зан үйл

            4.1. Албан хаагчид нь харилцан биенээ хамт олноо болон бусдыг хүндэтгэж, өөр хоорондоо нөхөрсөг, шударга, хамтач, ажил хэрэгч харилцаатай байна.

            4.2. Албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ төлөв даруу, цэвэр цэмцгэр, ажил хэрэгч байдлаар хувцаслана.

            4.3. Албан хаагч нь өрөө тасалгааны эмх цэгцтэй байдлыг хангана.

4.4. Албан хаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглоно.

4.4.1. Удирдах албан тушаалтнаас ажилтан, албан хаагчдад хууль тогтоомжоос гадуур үйл ажиллагаа, үйлдэл, эс үйлдэл хийхийг шаардах, дарамт шахалт үзүүлэх.

4.4.2.Албан үүргээ биелүүлэх явцад болон ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх.

4.4.3. Албан үүргээ биелүүлсний төлөө бусдаас хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл, хууль бус бэлэг, шан харамж авах.

4.4.4.Хамт олны дунд зохимжгүй маргаан гаргах, зүй бусаар авирлах, ажлын байранд хараалын үг хэллэг хэрэглэх, бүдүүлэг зах авир гаргах, бусадтай зүй бусаар харьцах, доромжлох.

4.4.5.Байгууллагын эд хөрөнгө, тээврийн хэрэгслийг хувийн зорилгоор ашиглах.

4.4.6. Бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүй ашиглах.

                                           Тав. Ёс зүйн хороо

            5.1.Албан хаагчдын ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах үүрэг бүхий Ёс зүйн хороо ажиллана. Ёс зүйн хороо нь  5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

            5.2. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг газрын даргын тушаалаар батална.

            5.3. Ёс зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хуралд нийт гишүүдийн 80 болон түүнээс дээш хувь нь оролцсоноор  хүчин төгөлдөр болно. Хорооны хуралд мэдээлэл, гомдолд тусгагдсан албан хаагчийг биеэр оролцуулж болно.

            5.4. Ёс зүйн хорооны гишүүнийг өөр албан хаагч орлон ажиллахгүй.

            5.5. Ёс зүйн хороо нь дараах эрхтэй байна.

            5.5.1. Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс ёс зүйн зөрчил гаргасан талаарх гомдол, мэдээлэл, өргөдлийг хүлээн авах, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгахдаа холбогдох албан тушаалтан, түүний харьяалах эрх бүхий албан тушаалтан, гомдол мэдээлэл гаргагч иргэн, хуулийн этгээд, албан тушаалтантай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, шаардлагатай баримт нотолгоо, тодорхойлолтыг шаардан авах, танилцах.

            5.5.2. Ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоох, дүгнэлт гаргах.

            5.5.3. Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар санал боловсруулах.

            5.6. Ёс зүйн хороо нь дараах үүрэгтэй байна.

            5.6.1. Орон нутгийн өмчийн газрын ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх.

            5.6.2.Гомдол мэдээллийн нууцлалыг чандлан сахих.

            5.7. Ёс зүйн хороо нь албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэнэ.

            5.8. Ёс зүйн хорооны дүгнэлтэд хурал хийсэн огноо, газар, хэлэлцсэн асуудал, ёс зүйн зөрчил гаргасан эсэх, ёс зүйн зөрчил гэж дүгнэлт гаргасан бол түүний үндэслэл, ногдуулах шийтгэлийн хэлбэр зэргийг тодорхой тусгаж, ёс зүйн хорооны дарга, нарийн бичгийн дарга, хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

 

Зургаа. Ёс зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэх.

6.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Орон нутгийн өмчийн газрын хөдөлмөрийн дотоод журам, бусад захиргааны акт болон энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

6.2. Ёс зүйн хороо нь зөрчлийг хянан хэлэлцээд хуралд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргана.

6.3. Ёс зүйн хороо нь тухайн албан хаагчийн гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзвэл Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлтээ томилох эрх бүхий албан тушаалтанд танилцуулна.

6.4. Томилох эрх бүхий бүхий албан тушаалтан ёс зүйн хорооны дүгнэлтийн дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагагүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаж, талуудад мэдэгдэнэ.

6.5. Албан хаагч нь эрх бүхий албан тушаалтны сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

6.6. Ёс зүйн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол харьяаллын дагуу шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

 

 

----------ооо0ооо----------

 

2018-09-20 10:10:10