Завхан аймгийн ЕБС-уудын багш сурагчид улсын олимпиадын 3-н даваанд өндөр амжилттай ороцлоо.
2535 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бага, дунд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, мэргэжилийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг  ур чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон байгуулдаг билээ.

“Зөв монгол хүүхэд-Хүүхэд бүрийн хөгжилд” эссэ бичлэгийн улсын уралдаанд Улиастай сумын “Дэвшил” сургуулийн 12-р ангийн сурагч Б.Заяа “Тэргүүн байр”, “Орос хэл”-ний олимпиадын улсын 3-н даваанд Улиастай сумын “Дэвшил” сургуулийн 9-р ангийн сурагч Д.Лувсанпүрэв “Тэргүүн байр” , “Биологи”-н олимпиадын улсын 3-н даваанд Тосонцэнгэл сумын 1-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Пүрэвдорж “Дэд байр”, “Монгол бичиг”-н улсын анхдугаар уралдаанд Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч Ө.Энхжаргал “Гутгаар байр” эзэлсэн бол багш нарын дунд болсон “Монгол хэл”,”Уран зохиол”-н улсын 3-н даваанд Улиастай сумын “Дэвшил” сургуулийн МХУЗ-н багш Ч.Уранчимэг “Гутгаар байр”, “Физик”-н улсын 3-н даваанд Улиастай сумын “Чандмань эрдэнэ” ЦС-н физикийн багш П.Пүрэвдорж “Гутгаар байр”, “Технологи”н улсын олимпиадын 3-н даваанд Улиастай сумын ЖЦС-н технологийн багш Н.Адъяа “Гутгаар байр”, “Сэтгэх чадвар” улсын олимпиадын 3-н даваанд Улиастай сумын “Дэвшил” сургуулийн бага боловсролын багш С.Гэрэлмаа “Гутгаар байр”-г тус эзэллээ.Завхан аймгийха нэрийг өндөрт өргөсөн багш сурагчиддаа цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ЭРДЭМ УХААН УЛАМ ДЭРГЭРЭХ БОЛТУГАЙ

2016-05-16 19:56:46