ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 28, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 56 ДАХЬ ӨДРИЙГ УГТАЖ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ УРЛАГ, СПОРТЫН НААДАМ 3 ӨДӨР АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
371 ХҮН ҮЗСЭН БАЙНА

СПОРТЫН 7 ТӨРӨЛ 36 БАГИЙН 1254 ТАМИРЧИН ОРОЛЦСОН БАЙНА.
  • Волейболын эрэгтэй төрөлд “ТЭРГҮҮН” байрыг Д.Хоролгарав захиралтай волейболын спортын мастер Т.Бат-Эрдэнэ ахлагчтай Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн баг, “ДЭД” байрыг Б.Буяннэмэх захиралтай Б.Үйлс ахлагчтай Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн баг, “ГУТГААР” байрыг Б.Сэр-Од ахлагчтай Тосонцэнгэл сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн баг.
  • Волейболын эмэгтэй төрөлд “ТЭРГҮҮН” байрыг Д.Хоролгарав захиралтай волейболын спортын мастер Г.Мөнхбилэг ахлагчтай Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн баг, “ДЭД” байрыг А.Сонинбилэг ахлагчтай Их-Уул сумын цэцэрлэгийн баг, “ГУТГААР” байрыг Я.Отгонцэцэг захиралтай З.Эрдэнэчимэг ахлагчтай Дөрвөлжин сумын ЕБ-ын сургуулийн баг эзэллээ.
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд “ТЭРГҮҮН” байрыг Б.Буяннэмэх захиралтай Б.Үйлс ахлагчтай Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн баг, “ДЭД” байрыг Б.Мөнхсүх ахлагчтай Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн баг, “Гутгаар” байрыг Т.Ренчинванжил захиралтай Б.Бархас ахлагчтай Политехник коллежийн баг.
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд “ТЭРГҮҮН” байрыг Т.Намжилжав захиралтай Ч.Отгонжаргал ахлагчтай Улиастай сумын Дэвшил сургуулийн баг, “ДЭД” байрыг Б.Цэрэннадмид захиралтай, Ж.Алтанзул ахлагчтай Тосонцэнгэл сумын лаборатори 1 дүгээр сургуулийн баг, “ГУТГААР” байрыг Л.Адьяабат ахлагчтай Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн баг эзэллээ
  • “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар Улиастай сумын лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн багш Б.Мөнхсүх, Л.Адьяабат, Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн багш О.Анхжаргал,Тосонцэнгэл сумын 1 дүгээр сургуулийн багш Ж.Алтанзул нар шалгарсан байна.
  • Шатарын эрэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Тосонцэнгэл сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш Т.Алтанбагана, “Дэд” байрыг Нөмрөг сумын ЕБ-ын сургуулийн багш Н.Мягмарсүрэн, “Гутгаар” байрыг Их-Уул сумын ЕБ –ын сургуулийн багш Ч.Амгаланбаатар;
  • Шатарын эмэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Лаборатори Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн багш П.Түмэнжаргал, “Дэд” байрыг Тэлмэн сумын ЕБ-ын сургуулийн багш Б.Мөнхцэцэг, “Гутгаар” байрыг Асгат сумын ЕБ-ын сургуулийн багш Т.Байгалмаа эзэллээ.
  • Шагай харваа төрөлд: “Тэргүүн” байрыг Яруу сумын ЕБ-ын сургуулийн багш, аймгийн гоц мэргэн Г.Мөнххангай, “Дэд” байрыг Эрдэнэхайрхан сумын ЕБ-ын сургуулийн багш аймгийн гоц мэргэн О.Ганзориг, “Гутгаар” байрыг Яруу сумын ЕБ-ын сургуулийн багш, аймгийн гоц мэргэн Б.Алтангэрэл эзэллээ.
  • Дартс эрэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Улиастай сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн захирал Ц.Алтангэрэл, “Дэд” байрыг Жавхлант цогцолбор сургуулийн захирал Д.Пүрэвдорж, “Гутгаар” байрыг Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн захирал Б.Буяннэмэх.
  • Дартс эмэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргал, “Дэд” байрыг Тосонцэнгэл сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Одгэрэл, “Гутгаар” байрыг Тэс сумын ЕБ-ын сургуулийн захирал Б.Уламбаяр эзэллээ.
  • Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Тосонцэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, аймгийн мэргэн Г.Эрдэнэцэцэг, “Дэд” байрыг Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн багш, аймгийн тод харваач А.Болортуяа, “Гутгаар” байрыг Тэлмэн сумын ЕБ-ын багш, сумын мэргэн И.Тунгалаг, Хөгжим бүжгийн коллежийн багш Ц.Лхагвасүрэн;
  • Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд: “Тэргүүн” байрыг Улиастай сумын “Смарт кидс” цэцэрлэгийн багш, сумын мэргэн Б.Батсайхан, “Дэд” байрыг Тосонцэнгэл сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш, аймгийн мэргэн Б.Батцэнгэл, “Гутгаар” байрыг Алдархаан сумын ЕБ-ын сургуулийн багш, сумын мэргэн, Л.Лхагважав эзэллээ.
  • Ширээний теннис холимог хос төрөлд: “Тэргүүн” байрыг Тэс сумын ЕБ-ын сургуулийн багш А.Хүдэрхуяг, Э.Уламбаяр, “Дэд” байрыг Улиастай сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн багш Ц.Болдбаатар, Б.Ариунаа, “Гутгаар” байрыг Улиастай сумын ЕБ-ын Дэвшил сургуулийн багш Н.Гантулга, Б.Өлзийжаргал нар эзэллээ.

 

2022-10-06 07:28:15