Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Чадварлаг багш”, “Үдийн хоол”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” арга хэмжээний хүрээнд цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнуудыг чадавхжуулах, мэргэжил арга зүйг дээшлүүлэх дараах сургалтуудыг 2023 оны 01 дүгээр сарын 23-24-ний өдөр зохион байгуулж байна.
-“Нийгмийн ажилтны холбоо”-той хамтран цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, нийгмийн ажилтны ёс зүй, харилцаа, хандлагыг сайжруулах сургалт;
-Аймгийн Политехник коллежтой хамтран хүүхдийн хоол тэжээлийн чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хангах зорилгоор сургууль, цэцэрлэг, дотуур байрын тогооч нарыг чадавхжуулах сургалт;
-Монгол Хэлний тухай хуулийн 7.2 дахь хэсгийг 2025 оноос эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан “Шинэ үе” сургуулийн багш нартай хамтран бага боловсролын болон Монгол бичгийн багш нарыг чадавхжуулах сургалт;
- Монгол Улсын Консерваторийн харьяа Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежтой хамтран цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нарын мэргэжил, арга зүйг дээшлүүлэх сургалтыг тус тус зохион байгуулж, нийт 390 багш, ажилтан хамрагдаж байна.
Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал оролцож, төрийн албан хаагчдын Монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн хоол тэжээлийн аюулгүй байдлыг хангах, 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг, сургуульд нийлүүлэгдсэн хөгжмийн зэмсэгээр хүүхдүүдийг тоглож сургах, урлагаар дамжуулж, тэднийг зөв хүн болж төлөвшүүлэхэд анхаарч ажиллах чиглэлийг өглөө.