“ЗАВХАН АЙМГИЙН АХМАДЫН ХОРОО” НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ОЛОН УЛСЫН АХМАДЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
488 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“ЗАВХАН АЙМГИЙН АХМАДЫН ХОРОО” НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ОЛОН УЛСЫН АХМАДЫН

 ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр

 

Жил бүр тэмдэглэдэг олон улсын ахмадын өдөр 10 дугаар сарын 1-ний өдрийг угтаж батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Улиастай сумын хэмжээнд ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

 Ахмадын баяраар “Манлай ахмад”, “Тэргүүний халамжлагч байгууллага”, “Ахмадын сургаал алт” эссэ бичлэгийн уралдаан, шатар (эрэгтэй эмэгтэй), софт волейбол (эрэгтэй, эмэгтэй), ширээний теннис (эрэгтэй, эмэгтэй), хөзрийн тэмцээн зэргийг зохион байгуулж давхардсан тоогоор 580 гаруй ахмад оролцлоо. 

 Улиастай сумын ахмадуудын дунд анх удаа Софт волейболын тэмцээн зохион байгуулж, цаашид энэ спортоор ахмадуудыг өргөн хүрээтэй хичээллүүлэхийг зорьж байна. “Ахмадын сургаал алт” эссэ бичлэгийн уралдааныг Монгол хэл, боловсролын багш Г.Цэрэнбалбар, О.Бат-Өлзий нар  уншиж шалгаруулсан байна.

1.Эссэ бичлэгийн уралдаан: (20 материал)

I. С.Лхагвасүрэн (Чигэстэй баг)

II. Д.Цэрэндулам (Цагаанчулуут сум)

III. Б.Бямбаноров (Жинст баг)

2.Манлай ахмад:

I. Х.Нарантуяа (Жаргалант баг)

II. Г.Долгормаа (Жаргалант баг)

III. Г.Оюунцэцэг (Ургамал сум)

IV. Б.Түмэн (Цагаанчулуут сум)

3.Тэргүүний халамжлагч байгууллага

 Алдархаан сумын ЗДТГ, Цэцэн-Уул сумын  хүргэн бэрээчүүдийн холбоо

4.Шатар эрэгтэй:

I. Л.Бямбаа  (Богдын гол)

II Ш.Чибиш (Товцог)

III Ж.Цэдэндамба (Чигэстэй)

5.Шатар эмэгтэй:

 I. Ө.Амгалан (Богдын гол)

II. И.Отгонбилэг (Чигэстэй)

III. Ш.Анадай (Өлзийт)

6.Софт волейбол: (эрэгтэй)

I. Ш.Норовсамбуу ахлагчтай  баг (Жинст)

II. Дармаабазар ахлагчтай баг (Чигэстэй)

III. Х.Хашбат ахлагчтай  баг (Товцог)

7.Софт волейбол эмэгтэй:

I. О.Бат-Өлзий ахлагчтай  баг (Богдын гол)

II. Д.Оюун ахлагчтай баг (Жинст баг)

III. Д.Цэнд-Аюуш ахлагчтай баг (Жаргалант)

8.Теннис эрэгтэй:

I. Б.Хаданхүү (Жинст)

II. Н.Баян (Жинст баг)

III Ш.Чойлжилсүрэн (Жинст)

9.Теннис эмэгтэй:

I. Т.Наранцэцэг (Жинст баг)

II. Н.Жавзанжаргал (Богдын гол)

III. С.Гэрэлмаа (Жаргалант)

10.Хөзрийн тэмцээн:

I Богдын гол баг

II Өлзийт баг

III Товцог баг зэрэг  урлаг спортын тэмцээн  наадам зохион байгууллагдаж тэргүүн, дэд, гутгаар байруудыг  эзэлж, шагнаж урамшуулав.

Аймгийн ЗДТГ, Улиастай сумын ЗДТГ Улистай сумын 6 багийн Засаг дарга, түүний ажлын алба, Улиастай сумын ахмадын хороо, 6 багийн ахмадын зөвлөлийн дарга нар  хамтран ажиллаж дээрх арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Засаг даргын нөөц сангаас  3,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ.


Ахмадын баярын хаалтын дуун цэнгүүнийг 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ахмадын ордонд зохион байгуулж, дуун цэнгүүнийг ахмадын хорооны дарга Д.Энхжаргал нээж, Ахмадын хорооны дэргэдэх Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Гэрэлтогтох ахлагчтай уртын дууны “Оройн чимэг” хамтлагийн дуучид ая дуугаа өргөж, ахмадуудад хүндэтгэл үзүүлэв.


 

 

 

 

 


 

 

                                              

 

 

       

 

                                   

                                                        

 

                                                                

 

                                                                                                     

 

 

 

2022-10-01 16:14:25