МЭНДЧИЛГЭЭ
51 ХҮН ҮЗСЭН БАЙНА

                Завхан аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны цахим хуудаст зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

      Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг Сангийн яам, аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд шилжүүлснээр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг хэлбэрээр анх үүсэн байгуулагдаж, Монгол улсын Засгийн газрын  2021 оны 377 дугаар тогтоолоор “Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба” нэршилтэй болсон.

        Энэхүү цахим хуудаснаа зочлон манай албаны үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй холбогдох хууль эрх зүйн баримт бичиг, үйл ажиллагааны танилцуулга, цаг үеийн мэдээ мэдээлэл, төлөвлөгөө, санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тайлан, дүгнэлтээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар гаргасан зөвлөмж, заавартай танилцаж олон талт мэдээ, мэдээллийг бүрэн авч, санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

                                                                          САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН АЛБА

 

2025-01-07 09:41:50