A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 06 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017 ОНЫ 06 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
1146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

 

ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд оролцож хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр орон нутгийн зүгээс санаачлан хэрэгжүүлж буй ажлуудыг онцлоод айл бүхэн аз жаргалтай, хүүхэд бүр инээд хөөр, баяр баяслаар дүүрэн байхыг ерөөлөө. Мөн энэ жил 84 насыг зооглож буй ахмад буурлуудынхаа төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

 

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 6-р хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар ТАЗсЗ-өөс зохион байгуулсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ. Мөн ТАЗсЗ-д хандаж өргөдөл ирүүлсэн Шилүүстэй сумын Санхүүгийн албаны дарга С.Дэлгэртөр, Их-уул сумын иргэн И.Батжаргал, БОАЖГ-ын мэргэжилтэн Т.Ариунзаяа, Отгон сумын Байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Б.Идэрмөнх нарын өргөдөл гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж салбар зөвлөлийн тогтоол гарган хариу хүргүүлэхээр боллоо.

 

“ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

 

МУ-ын ЗГ-ын  2017 оны 89 дүгээр тогтоолын дагуу  “Завхан аймгийн төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар батлуулаад байна. Иймд дээрх бодлогын баримт бичгийг сурталчилах зорилгоор сумдын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, бичиг хэргийн эрхлэгч,  ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгууллаа.

 

ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАА

 

Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд “Хувийн хэвшлийг дэмжих стратеги боловсруулах аргачлал” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэр төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлийн удирдах хороо, ажлын алба, ажлын хэсгүүдийн гишүүдийг сонгож,  аймгийн удирдлага болон хувийн хэвшлийн нэгдсэн төлөөлөл зөвлөлийг үүсгэн байгуулах санамж бичигт гарын үзэг зурж, батламжиллаа.

 

УЛИАСТАЙ СУМЫН ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ

 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр улс орон даяар хэрэгжиж байгаа бөгөөд Завхан аймаг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Хөтөлбөрийг орон нутагт зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж хэд хэдэн асуудал шийдвэрлэлээ. Эхний ээлжинд аймгийн зүгээс Улиастай сумын 3 өрхийн эрүүл мэндийн төвийг сийвэн хадгалах хөлдөөгч болон автомат соруураар хангах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

 

ТАЗсЗөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан Асгат, Баянтэс, Дөрвөлжин, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сонгино, Тэлмэн, Тэс, Ургамал, Цагаанхайрхан, Яруу сумын эрүүл мэндийн төвүүд, Завханмандал, Түдэвтэй, Шилүүстэй сумын сум дундын эмнэлэг, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн эрхлэгч эмчийн сонгон шалгаруулалтын дүн болон бусад асуудлыг хэлэлцлээ.

 

“ЯВУУ-88” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

 

20-р зууны Монголын утга зохиолын суу билигт сод төлөөлөгч, уянгын яруу найргийн ноён оргил, Төрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн тэгш ойд зориулсан “Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Хүндэт зочдоор “Хутагтын хишигт” шагналт яруу найрагчид оролцлоо. Мөн  их найрагчийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх ёслол,  Алдартны музейн Б.Явуухулангийн танхимыг шинэчлэн дэглэсний нээлт, Мөнгөн жүнзны ёслолын үйл ажиллагаа, “Оюуны жимс-2017” яруу найргийн наадмыг тус тус зохион байгууллаа. Цаашид  “Болор цом”-д оролцсон нэг яруу найрагчид Б.Явуухулангийн нэрэмжит цэвэр мөнгөн тэмдэг,  5 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгож байхаар боллоо.

 

 

АЛДАРТ ЭХЧҮҮД ОДОНГОО ГАРДАЖ АВЛАА

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр алдарт эхийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улиастай сумаас алдарт эхийн 1-р одонгоор 6,  2-р одонгоор 36, нийт 42 ээж “Алдарт эх” хэмээх эрхэм хүндтэй алдраар энгэрээ гоёлоо.

 

 

ТУВАГИЙН ИХ СУРГУУЛЬД  10 ОЮУТАН 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРНА

 

Гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, төрөлх нутгийнхаа ирээдүй хойч үеийг дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхах боломжийг нээх үүднээс хэд хэдэн оронд оюутнууд болон төрийн албан хаагчдыг сургахаар төлөвлөөд байна. Энэ удаад ОХУ-ын Тува улстай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу  Завхан аймгаас анх удаа 10 оюутан тус улсын Их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцахаар боллоо. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүүхдүүд Хэлний факультет, Физик-математикийн факультет, Эдийн засгийн факультет, Инженер техникийн факультетуудад тус тус суралцах юм. 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН 4-Р ХУРАЛДААН БОЛЛОО

 

 ИТХ-ын 4-р хуралдаанаар Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Аймгийн орон нутгийн 2017 оны төсвийн тодотголын тухай, Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай, Хүндэт иргэн цол олгох тухай, Хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай  асуудлыг тус тус хэлэлцлээ. Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц эхний 5 сарын байдлаар  55.3 хувьтай дүгнэгдлээ.

 

БНХАУ-ЫН ШЭНЬСИ МУЖТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

 

Хөрш болон бусад орнуудтай харилцах хамтын ажиллагааг сайжруулан, орон нутгийн нийгэм эдийн засаг, хөдөө аж ахуй, техник, технологи боловсрол, эрүүл мэнд зэрэг салбаруудын хөгжлийг олон улсын жишигт нийцүүлэн ажиллах төлөвлөгөөний дагуу  БНХАУ-ын Шэньси мужийн Засаг дарга Ху Хөпин-ий урилгаар энэ сарын 27-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж ахан дүүсийн харилцаат мужууд боллоо. Шэньси мужтай ХАА, үйлдвэрлэл, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана.

 

 

 

 

 

 

 

 

2017-06-30 15:03:09