2021 оны 1-р улирлын тайлан
714 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд

дотоод аудит хийсэн тухай

Нэг.Ерөнхий зүйл

Завхан аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад харьяалагдах байгууллагуудын 2021 оны 1-р улирлын Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолын хэрэгжилтэд 2021 оны 04-р сарын 28-ны өдөр дотоод аудит хийж гүйцэтгэлээ.

Хоёр. Хамрагдсан асуудал

  • Мэдээлэл хуулийн хугацаан бүрэн мэдээлэгдсэн эсэх
  • Нэгдсэн цахим хуудсанд байршуулсан мэдээллийн улирлын тайланг цахимаар илгээсэн байдал
  • Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл шинэчлэгдсэн эсэх асуудлууд аудитад хамрагдсан болно.

Д/д

Байгууллага, нэгжийн нэр

Байгууллага, нэгжийн тоо

Мэдээлэх тоо

Мэдээлсэн тоо

Хэрэгжилтийн

Хувь

 
 

1

Төсвийн ерөнхийлөн захирагч

 

24

984

903

91,7

 

2

Төрийн болон ОН-н өмчит аж ахуйн нэгж

 

176

 

6512

 

6275

96,4

 

 

Дүн

200

7496

 

7178

96,0

 

 

Гурав.  Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал.

Алдархаан сумын ТЕЗ-н 2020 оны 4-р, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй, 1-р улирлын мэдээлэл 61 хувьтай байршуулсан. Дарга, нягтлан бодогч нарын хувийн мэдээлэл шинэчлээгүй.

Улиастай сум дарга, нягтлан бодогч нарын хувийн мэдээлэл шинэчлээгүй, 2020 оны 3,4-р, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй, мэдээлэл 54 хувь буюу хангалтгүй байршуулсан.

Идэр, Тэлмэн, Түдэвтэй, Завханмандал сум ТЕЗ-н хувийн мэдээлэл шинэчлээгүй.

Их-Уул, Нөмрөг сум ТЕЗ-н хувийн мэдээлэл шинэчлээгүй, 2020 оны 4-р, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй.

Отгон сум 2020 оны 4-р, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй.

Тэс сум ТЕЗ-н хувийн мэдээлэл шинэчлээгүй, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй.

Сонгино сум ТЕЗ-н хувийн мэдээлэл шинэчлээгүй, 2020 оны 4-р, 2021 оны 1-р улирлын тайлан илгээгээгүй.

Төрийн болон орон нутгийн өмчит 176 байгууллагаас 130 байгууллага 1-р улирлын тайлан илгээж 46 байгууллага тайлан илгээгээгүй байна.

            Дөрөв. Дотоод аудитын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ.

  • Хуулийг хангалтгүй хэрэгжүүлсэн 2 сумын 6 байгууллагын албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлсэн.
  • 24 албан тушаалтантай холбогдож мэдээлэл бүрэн байршуулах, тайлан илгээх, хувийн мэдээлэл шинэчлэх зэрэг зөрчлийг арилгуулж гүйцэтгэл 97 хувь болж нэмэгдлээ.

Тав. Дүгнэлт

2020 оны 1-р улиралд 97 хувийн гүйцэтгэлтэй байсан бол энэ оны мөн үед 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хэдийгээр 126 байгууллага мэдээллээ 100%-тай байршуулсан боловч Улиастай сумын ТЕЗ-н мэдээлэл 54%, Алдархаан сумы ТЕЗ-н мэдээлэл 61%, Сонгино сумын ТЕЗ-н мэдээлэл 73%, Түдэвтэй сумын ой анги 59%, ЗДТГ 57%, ИТХ 73%, Соёлын төв 62%, ЕБС 65%, Асгат сумын Соёлын төв 70%, Цагаанхайрхан сумын ЭМТ 68%, Баянтэс сумын ЕБС 65%-тай байршуулсан нь шууд нөлөөлсөн байна.

Мөн “Шилэн дансны тухай хууль”-ийн хуулийн хэрэгжилтийг хангуулах нэгдсэн сургалт хийгдээгүй, хуулийг хангалттай хэрэгжүүлж буй байгууллага, албан тушаалтанг урамшуулах тогтолцоо байхгүйгээс идэвхи санаачилга сул байна.

 

                       

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021-05-10 04:04:50