Шилэн данс 2021 оны 4-р улирал
436 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд

дотоод аудит хийсэн тухай

Нэг.Ерөнхий зүйл

Завхан аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад харьяалагдах байгууллагуудын 2021 оны 4-р улирлын Шилэн дансны тухай хууль,  Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолын хэрэгжилтэд 2022 оны 01-р сарын 17-ны өдөр дотоод аудит хийж гүйцэтгэлээ.

Хоёр. Хамрагдсан асуудал

  • Мэдээлэл хуулийн хугацаан бүрэн мэдээлэгдсэн эсэх
  • Нэгдсэн цахим хуудсанд байршуулсан мэдээллийн улирлын тайланг цахимаар илгээсэн байдал
  • Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл шинэчлэгдсэн эсэх асуудлууд аудитад хамрагдсан болно.

Д/д

Байгууллага, нэгжийн нэр

Байгууллага, нэгжийн тоо

Мэдээлэх тоо

Мэдээлсэн тоо

Хэрэгжилтийн

Хувь

1

ТЕЗ, Төрийн болон ОН-н өмчит аж ахуйн нэгж

200

29946

29357

98

Гурав.  Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал.

  • 84 байгууллага буюу 42% нь 4-р улирлын тайлан илгээгээгүй байна.
  • Сонгино сумын ИТХ, ЗДТГ-н мэдээлэл хамгийн бага буюу 80-87 хувийн гүйцэтгэлтэй.
  • Завханмандал, Идэр, Сантмаргаз, Тосонцэнгэл сумдын ТЕЗ-н хувийн мэдээлэл шинэчлээгүй

Дөрөв. Дотоод аудитын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ.

  • Удаа дараа зөрчил гаргасан 4-н албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичиг хүргүүллээ.
  • Дотоод аудитын дүнг Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлж байгууллагуудын ажил дүгнэх нэг үзүүлэлт болгон ашиглаж байна.

 

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБА

 

 

2022-01-19 02:47:00