Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
Дугаар 472
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралт, Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралт, Төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг 3 дугаар хавсралт, Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 4 дүгээр хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 5 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 6 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 7 дугаар хавсралт, Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 8 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээг 9 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээг 10 дугаар хавсралт, Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 11 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. (Энэ заалтын 1 дэх заалтын зарим хэсгийн Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтооход шаардагдах хөрөнгийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоол, “Төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг шинэчлэн тогтоох тухай” 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 277 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ