Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12-р сарын 25-ний өдрийн 238 дугаар тогтоол
156 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ, ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.5, 57.14 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг зарим байгууллагын ажлын алба болон адилтгах бусад байгууллага, зөвлөлийн ажлын албаны албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралт, Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралт, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг 3 дугаар хавсралт, Төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 4 дүгээр хавсралт, Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 5 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 6 дугаар хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 7 дугаар хавсралт, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 8 дугаар хавсралт, Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 9 дүгээр хавсралт, Төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагыналбан тушаалын цалингийн доод хэмжээг 10 дугаар хавсралт, Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 11 дүгээр хавсралт, Төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн болон төрийн улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх албан тушаалын цалингийн хэмжээг 12 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлж, 2025 онд орон тооны дээд хязгаарыг нэмэгдүүлэхгүй байхыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

 

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

4.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

2025-02-06 16:19:11