Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
Завхан аймаг түүхт 100 жилийн ойн баяраа 7 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Алдархаан сумын Бор толгой хэмээх газарт аймгийн цол олгох 256 бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа.
Барилдаанд Улсын харцага М.Дармаабазар, Улсын начин Г.Бат-Амгалан, Улсын өсөх идэр начин Ж.Оргил, Улсын начин Г.Баасандорж нар ирж зодоглолоо.
Мөн аймгийн арслан цолтой 6, аймгийн заан цолтой 4, аймгийн харцага цолтой 4, аймгийн начин цолтой 33, сумын цолтой 50 гаруй нийт 256 бөх барилдсанаас Баянтэс сумын харьяат аймгийн начин Х.Болдбаатар түрүүлж аймгийн арслан цол, Отгон сумын харьяат аймгийн начин М.Лувсандорж үзүүрлэн аймгийн заан цолны болзол хангаж, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяраас цолны үнэмлэх, тэмдгээ гардан авлаа.
Аймгийн харцага цолны болзлыг Алдархаан сумын харьяат сумын заан Д.Доржсүрэн, Баянтэс сумын харьяат сумын заан Б.Ренчинжүгдэр нар, аймгийн нэмэх начны чимгийг Сонгино сумын харьяат аймгийн начин Б.Ганзолбоо, аймгийн начин цолны болзлыг Завханмандал сумын харьяат сумын заан Б.Жигжидсүрэн, Цэцэн-Уул сумын харьяат сумын заан Б.Бямбадорж, Баянхайрхан сумын харьяат залуу бөх Б.Сундуйжав нар тус тус хангаж, бөх сонирхогчдоо баярлууллаа.
Аймгийн бүх цолтон төрсөн бөхийн барилдаан ийнхүү амжилттай өндөрлөлөө. Бөхчүүддээ дараагийн цол нь ойрхон байхын ерөөл өргөе