БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, УУЛ УУРХАЙ
2017.04.03
Улиастай суманд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн 30 гаруй төлөөлөл оролцсон. Цаашид хөтөлбөрийн төслийг сайжруулах, аймгийн хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ойжуулалт, ойн зурвас байгуулах, ойн хортон шавжийн судалгаа, тэмцэл явуулах, Эрдэнэхайрхан сумын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, жишиг эх үүсвэр болгож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэгэгч шалгаруулах тендрийг зарлан ажиллаж байна.
Дэлхийн ойн өдрийн тохиолдуулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн МОН 16/31 төсөлтэй хамтран байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, нөхөрлөл, эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүд нийт 50 гаруй хүнийг Ногоон байгууламжид мод тарих арга, аргачлалын талаар сургалт зохион байгуулсан.
“Ногоон Улиастай” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төслийг Улиатсай суманд зохион байгуулсан.
Байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумдын хэсгийн төлөөлөгч нарт “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бодлого шийдвэрүүд” сэдвээр сургалт зохион байгуулсан.
Хог хаягдлын нэр төрөл, үүсгэлтийн тоо хэмжээг тогтоох өвлийн тооллого явагдаж байна.
Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Түдэвтэй сумдад биотехникийн арга хэмжээ авч 4тн хужир, 270 боодол өвс тавьж өгсөн.
2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан ITM олон улсын аялал жуулчлалын үзэгслэнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Музьей, Хөгжимт жүжгийн театр, аймгийн Аялал жуулчлалын холбоод хамтран аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж оролцон ITM-2018 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг хамтран зохион байгуулах түнш аймаар шалгарсан.