2017 ОНЫ 05 САР
1036 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, УУЛ УУРХАЙ

2017.05.31

            Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн албан даалгаварын дагуу аймгийн хэмжээнд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулж 11333 ширхэг мод, сөөгийг 3405 иргэн, 230 аж ахуйн нэгж байгууллага тарьж усалгаа арчилгааг хийж байна. мөн дээрх арга хэмжээний үеэр Улиастай суманд “Ногоон Улиастай” хөтөлбөрийг  хэрэгжүүлж эхэллээ.

2017 онд  хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээболох Идэр, Тосонцэнгэл сумдад 60 га талбайд ойжуулалт, Отгон, Улиастай, Ургамал, Завханмандал, Тэлмэн сумдад 35 га талбайд “Ногоон хэрэм”-ийн туслах зурвас, Тосонцэнгэл, Их-Уул суманд 1000 га талбайд ойн хортон шавжийн судалгаа, устгалын ажлуудыг эхлүүлээд байна. Мөн161 га талбайд ойжуулах шаардлагатай талбайн зураглалыг Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГазраар хийлгэж зураглалын дагуу ойжуулалтын ажлыг гүйцэтгүүлж байна.

            Улиастай сумын Жинст, Чигэстэй, Жаргалант, Товцог, Богдын гол багуудын 8 ус түгээх байруудад хайс хамгаалалт хийх ажлыг “Амь ус” ХХК-аар гүйцэтгүүлж байна.

Улиастай сумын Чигэстэй багийн иргэн Д.Төмөрхуягийн хашаандаа барих хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн агуулах зоорины, Тосонцэнгэл, Галуутай, Хүнгүйн голуудын УЦСтанцын байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг тус тус хийсэн.

Хавар, намрын хог цэвэрлэх аянтай холбогдуулан, хаврын их цэвэрлэгээг  аймгийн хэмжээнд зохион байгуулж  Улиастай сумын 6 багийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгжүүд өөрийн эзэмшлийн талбай болон нийтийн эзэмшлийн талбайн орчны хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн цэгт буулгуулсан байна. Мөн тус аяныг аймгийн 23 сумд өрнүүлэн идэвхитэй оролцсон.

“Завхан аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн батлуулахаар хүлээгдэж байна.

2017 онд судалгаа шинжилгээ, эм, хүнсний үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх байгалийн ургамлын судалгааг гаргаж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлсэн.

Ховор болон ашигт ургамлыг тарималжуулах туршилтын 1 га талбай байгуулан 0.5 га талбайд Царгас 0.5 га талбайд ховор болон ашигт ургамлыг тариалахаар судалгааны ажил хийгдэж байна.

              Нүүдэлчдийн соёлын наадам-2017 арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын А/207 дугаар захирамжаар ажлын хэсэг нэмж байгуулан нэгдсэн хөтөлбөр, байршлын зургийг боловсруулан ажиллаж байна.Мөн бэлтгэл ажлын хүрээнд үйлчилгээний байгууллагын чанар, стандартыг сайжруулах үүднээс Улиастай сумын зочид буудал, зоогийн газар, бар ресторануудад хяналт, шалгалтын ажлыг томилогдсон ажлын хэсэг зохион байгуулсан.

Алдархаан, Цагаанхайрхан суманд хууль бусаар арц түүж буй иргэдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Алдархаан, Улиастай сумын байгаль хамгаалагчид хамтран эргүүл шалгалт хийж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ренова илч компани, Ургамал, Дөрвөлжин, Завханмандал сумдтай хамтран “Газрын тосны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвторон нутгийн уулзалтыг 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Уулзалтанд нийт 40 гаруй төлөөлөл оролцсон.

 

 

 

 

2017-05-31 15:17:49