БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 08 ДУГААР
САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
2017.08.30
Ан, амьтан биологийн төрөл зүйлийн талаар:
Аймгийн хэмжээнд тарваганы тооллого хийж эхлэх, хууль бусаар тарвага агнахыг таслан зогсоох зорилгоор сумдын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч нар хамтран тухайн орон нутагтаа хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах албан тоот, тарваганы тооллого явуулах зөвлөмж, аргачлал хүргүүлэн ажилласан.
Агнуурын бүс тогтоосон Алдархаан, Их-Уул, Шилүүстэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Баянтэс, Цагаанхайрхан, Яруу, Нөмрөг, Идэр сумдаас 2018 онд ахуйн болон тусгай зориулалтаар амьтан агнах, барих захиалга аван нэгтгэж 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдөр БОАЖЯамнд хүргүүллээ.
2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс Зөрчлийн тухай Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг сурталчлах зорилгоор Зөрчлийн тухай хуулиар гарын авлага бэлтгэн Сумдын байгаль хамгаалагч болон ард иргэдэд тараан сурталчилж байна.
Судалгаа, сургалтнад хамрагдсан байдал:
Аймгийн нутаг дэвсгэрт МОН/16/301 төслөөс хийгдсэн судалгаагаар экологийн бүс нутгийн үнэлгээгээр тогтоогдсон болон орон нутгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу нийт 9 хамгааах шаардлагатай газар сонгодсон юм. Эдгээр газрууд нь хамрах нутгийн хувьд харилцан адилгүй боловч экологийн ач холбогдол өндөртэй, хүний үйл ажиллагаанд харьцангуй бага өртсөн, өвөрмөц тогтоц, хослолтой цаашид улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шаардлагтай газрууд юм. Эдгээр хамгаалах шаардлагатай газруудыг аймаг, сумдын удирдлагуудад танилцуулах, шаардлагатай мэдээлэл бүрдүүлэх, хамгаалатанд авах газрын хил заагийг тогтоох судалганы багт мэргэжлтнүүдийг оролцуулан ажиллаа.
“Баруун бүсийн тогтвортой хөгжил”- ийн асуудлаар хөрөнгө оруулалтын төсөл бэлтгэх талуудын зөвлөлдөх уулзалт, семинарт 1 мэргэжилтнийг хамруулж, сургалтын үеэр “Завхан аймгийн Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаар баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөр” мэдээлэл хийгдсэн ба Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох дэд хөтөлбөр, Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Ойн талаар, усны нөөцийн талаар, газрын хэвлийн талаар холбогдох мэдээллүүдийг бэлтгэн хүргүүлсэн.
Мод үржүүлгийн газарт:
Мод үржүүлгийн газарт улиас, бургасны 5000 ширхэг харандаан мөчир, үхрийн нүд, тэхийн шээгийг мөчирөөр тариалж байгаа ба энэ жил хур бороо бага орсонтой холбоотойгоор өдөр бүр услах, зэрлэг түүх зэрэг арчилгааг тогтмол хийснээр тарьц, суулгацын ургалт 80 хувьтай байна.
Сургалт, сурталчилгааны талаар:
1.Нүүдэлчдийн соёлын наадмын 30 ширхэг самбарыг Бямбадорж, Мягмарсүрэн, Дарьсүрэн, Цэвээндорж нартай хамтран онцгой байдлаас шатыг нь аван буулгасан.
2.Байгаль орчны салбарын зөвлөгөөний санхүүгийн төсвүүдийг тус тусд бодон гаргасан үүнд: сумаас ирэх шатахууны төлбөр,улиастайд болох төсөв,даян зусланд хийх төсөв,тэмцээнүүдийн удирдамжийг тус тусд нь боловсруулсан.
3.Аялал жуулчлалын гадаад харилцааны мэргэжилтэн авах шалгалтын материал бэлдэж шалгалт авсан.
4.Мэдээллийн самбарыг шинэчлэх гээд амарсан мэргэжилтэнрүү залган холбогдож мэдээллээ шинэчлэхийг шаардсан
5.Танилцуулгын самбарыг шинэчлэх зорилгоор байгууллагуудаар орж судлан нутгийн үйлс дээр очин үнийн дүн гарган даргад танилцуулан захиалсан.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР