2017 ОНЫ 09САР
1093 ХҮН ҮЗСЭН БАЙНА

БАЙГАЛЬ ОРЧИН, УУЛ УУРХАЙ

2017.08.28-09.03 хооронд Отгонтэнгэрийн Дархан цаазат газар ба Денали үндэсний парк,байгалийн нөөц газрын хооронд эгч дүүс парк байгуулах арга хэмжээ Завхан аймгийн Отгонтэнгэрийн өвөр Отгон буянт хангай жуулчны баазад зохион байгуулагдаж ОУТХГ-ын байгаль хамгаалагч нарт 10ш мотоциклийг дэмжлэг үзүүлсэн.

2017 оны 9 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Улиастай суманд зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжил, Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдвийн 2 дахь шатны сургалтанд Завхан,Говь-Алтай,Хөвсгөл аймгуудын байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдын төлөөлөл 105 хүн хамрагдсан.

2017 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан Говийн гайхамшигт 6-н амьтдыг хамгаалах, “Тахийн тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, “Баян тооройн тунхаг бичиг”-ийг батлахсургалт, зөвлөлгөөнд салбарын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан.

Аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гүйцэтгэсэн ойжуулалт, ойн зурвас, тарьц суулгацыг хүлээж авах ажлыг гүйцэтгэж байна.

НҮБ-ын МОН16/301 төслийн санхүүжилтээрДөрвөлжин сумын Хар бутны чацарганын талбайд арчилгаа, цэвэрлэгээний ажил хийгдэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газар, төсөлтэй хамтран явцын хяналт хийсэн.

Их-Уул сумын нутаг Солонготын даваанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Баян-Айраг Эксплорэйшн ХХК-ийн химийн бодис /давсны хүчил, азотын хүчил/ ачиж явсан автомашин осол гаргаж химийн бодисыг хөрсөнд асгасан зөрчлийг цаг алдалгүй арилгаж бохирдсон хөрсийг саармагжуулан, тус компанийн уурхайн хаягдлын овоолгод зөөвөрлөж буулгуулсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйБаян-Айраг Эксплорэйшн ХХК-ийн байгальорчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн ажлын явц, байгаль орчны аудитын зөвлөмж дүгнэлтийн хэрэгжилт болон дүйцүүлэн хамгаалалын чиглэлээр хийгдсэн ажил, Ургамал суманд үйл ажиллагаа явуулж байга ашиглалтын зөвшөөрөлтэй “Форс голд майнинг” ХХК-ийн байгальорчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн ажлын явц болон үйл ажиллагаатай танилцаж, холбогдох зөвлөмжийг өгч ажилласан.

2017 оны 09 сарын 23-ны өдөрБаян Айраг Эксплорэйшн ххк-ийн зохион байгуулсан“Байгаль орчны мэдээллийн өдөрлөг”-т холбогдох төрийн захирагааны байгууллагуудын төлөөллийг оролцуулсан.

            “Илчит наран” ХХК-ны уурын зуух, “Ундарга петролиум” ХХК-ны шатахуун түгээх станцын байгаль орчны нөлөөлөлийн ерөнхий үнэлгээ хийсэн.

 

 

 

 

 

 

2017-09-30 15:23:15