Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
Завхан аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн товч танилцуулга | ||||||
2021 оны 12 дугаар сарын 14 өдөр. | ||||||
Д/д | Санхүүжүүлэгч байгууллага | Төслийн нэр | Зорилго, үр дүн | Зохицуулагч, төлөөлөгч | Хэрэгжих хугацаа | Төсөвт өртөг |
1 | НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага | “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх нь” | Малчдын бизнес санал санаачилгыг өргөжүүлж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, хоршооны үйл ажиллагааг дэмжих замаар тэдний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхийн байгалийн гамшиг, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлж, цочролын дараах нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах | АЗДТГ-ын ХОХБТХ-ийн ХАА-н бодлого хариуцсан мэргэжилтэн Р.Наранцэцэг 91001981 НҮБХАС-ийн ажилтан Солонго 99906118 | 2019-2022 оны 06 сар хүртэл | жил бүр гэрээгээр төсвөө баталдаг |
2 | Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сан | "Хүүхдэд ээлтэй орон нутаг" | Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн харилцаанд оролцох эрхийг хангах, зөв хүмүүжил төлөвшлийг дэмжиж, хүүхэд хамгааллын тогтолцоог салбар дундын оролцоотойгоор бэхжүүлсэн хүүхдэд ээлтэй аймаг болно. | АЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн | 2018-2022 | жил бүр төсвөө гэрээгээр баталдаг |
3 | Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сан, Койкагийн санхүүжилттэй | "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" | Сумын ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах (сургуулийн дотуур байр, хичээлийн байр, сумын халуун усны ус ариун цэврийн байгууламжийг сайжруулах) | Ус ариун цэврийн зөвлөх Т.Дашцэрмаа 88007735 | 2019-2022 | жил бүр төсвөө гэрээгээр баталдаг |
4 | Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ | “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” (ENSURE) | Зорилго нь. Бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар Соён, Хангайн уулс, өмнийн Говийн эко системийн үйлчилгээг сайжруулан тогтвортой амьжиргааг дэмжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах; Тосонцэнгэл, Их-Уул, Идэр суманд хэрэгжиж байна. | ENSURE төслийн орон нутгийн зохицуулагч Х.Цэгмэдзаяа 99909591 | 2019-2025 | 7.9 сая ам.дол |
5 | Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр | “Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” (00110325) | "Завхан аймгийн Ногоон хөгжлийн бодлого-2030" бодлогын баримт бичгийг боловсруулах | Б.Мөнхбүрэн 99040641 | 2020-2021 | 40 000 ам.дол |
6 | Европын холбоо, Дэлхийн зөн Франц салбар | “Завхан аймгийн эдийн засгийн хөгжил, өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” | Зорилго нь: 1.ИНБ-уудыг чадавхжуулах, иргэдийн орон нутгийн хөгжилд оролцох оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх; 2.Төр болон ИНБ-уудын хамтарсан стратегийн түншлэлээр дамжуулан орон нутгийн эдийн засгийн хөгжих чадварыг сайжруулах, айл өрхийн орлогыг төрөлжуулах; Үр дүн: Зорилтод 12 суманд 110 үйлдвэрлэгч бүлгийг байгуулан, 728 444 767 төгрөгийн шууд хөрөнгө оруулалт хийгдсэн. | Төслийн зохицуулагч Ц.Амгалан 88082034 Д.Баясгалан 96060544 | 2018-2021 | 803 000 евро |
7 | Японы Хүүхдийг ивээх сан | "Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох" | Дэлхийн банкны менежмент болон Японы нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Тэс, Түдэвтэй сумдад 2020-2023 хүртэл хэрэгжинэ. | ЯХИС-ийн төслийн ажилтан П.Дөлгөөн 86001298 | 2019-2023 | Нийт 5 аймгийн 25 суманд 2.7 сая ам.дол |
8 | Адра олон улсын байгууллага | Адра олон улсын байгууллагын "Бэлчээрийн цогц менежмент" төслийн хүрээнд Идэр суманд "Идэр" сүүний цех байгуулах | Идэр суманд байгуулагдсан "Идэр" сүүний цех 2021 оны 8-р сард ашиглалтанд орсон. Идэр сүүний цех нь сарлагийн сүүгээр тетрафак савалгаатай сүү, зөөхий, цөцгий, сүү, тараг, ааруул, масло, шар тос зэрэг 8 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. | ХХААГ-ын мэргэжилтэн Э.Жавзан 99006813 Төслийн зохицуулагч П.Одонтуяа 95944666 | 2019-2021 | 30 000 ам дол буюу ойролцоогоор 100 000 000 төг |
9 | Япон Улсын Элчин сайдын яам Өвсний үндэс, хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр | Их-Уул сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын 3-р байрын их засвар | Япон Улсын Элчин сайдын яам Өвсний үндэс, хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2021 оны 8-р сард эхлээд 11-р сарын 09-нд хүлээлгэж өгсөн. | Их-Уул сумын Хүүхдийн 1-р цэцэрлэгийн эрхлэгч Мөнхтуул 88408309 | 2020-2021 | 501 849 859 төг |
11 | АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) | "Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх нь" (BEST) | АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Хөгжлийн шийдэл ТББ хэрэгжүүлнэ. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, уулзалт, зөвлөх үйлчилгээ, холбох зуучлалын үйлчилгээ үзүүлэх өгөх | Төслийн ажилтан М.Цэрэндулам 94075331 Т.Лхагвадорж 94065331 | 2019-2024 | Нийслэл болон 12 аймагт 10,0 сая ам.дол |
12 | Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр | Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төсөл |
“Байгалийн нөөцөөс хамааралтай амьдарч буй хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг экосистемд түшиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх замаар дээшлүүлэх”-эд оршино. Уур амьсгалын мэдээлэлд түшиглэн төлөвлөлтийг сайжруулах, Ус болон бэлчээрийн менежментийг бэхжүүлэх, Тогтвортой хөдөө аж ахуйн туршлагыг бий болгох (УАӨ-д дасан зохицсон, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх малчдын чадавхыг бэхжүүлэх) гэсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. |
Төслийн орон нутгийн зохицуулагч Ж.Батцэнгэл 99900972 |
Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад 2021-2028 онд хэрэгжүүлэх |
79.0 сая америк доллар Уур амьсгалын ногоон сангаас 23 101 276 ам,дол Монгол Улсын Засгийн газраас 56.200000 ам.дол |
13 | МУЗГ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Европын холбоо | "Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь" төсөл | С.4 Ажлын байрыг нэмэгдүүлэх талаар түгээн дэлгэрүүлэх боломжтой туршилтыг хийж, нотлон харуулж, үр дүнгээс суралцаж, бодлогыг сайжруулна. (Үр дүн С.4.1 Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загвар 150127$, Үр дүн С.4.2 ХАА-н НӨС-г боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалтын болон техникийн шинэчлэл 49641$, Үр дүн С.4.3 Хүнсний бүтээгдэхүүний үндэсний брэнд бий болгох 77979$, Үр дүн А.4 Агро-бизнест суурилсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих бодлого сайжирна 34170$) | АЗДТГ-ын ХОХБТХ-ийн ХАА-н бодлого хариуцсан мэргэжилтэн Р.Наранцэцэг 91001981 | 2020-2024 | Үр дүн С.4.1 150127$, Үр дүн С.4.2 49641$, Үр дүн С.4.3 77979$, Үр дүн А.4 34170$) |
14 | Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй | Усалгаатай Хөдөө аж ахуйн төсөл | 1.Улиастай сумын Ногоон хашаа услалтын системийг сэргээн засварлах 2.1 тэрбум төгрөг. 2. Тэлмэн сумын Хүрэн тал услалтын системийг сэргээн засварлах 2.7 тэрбум төгрөг | ХХААГ-ын ерөнхий агрономч А.Батсуурь 99969904 | 2020-2025 | 4.8 тэрбум төгрөг |
15 | Швейцарийн хөгжлийн агентлаг | Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн II үе шат MASAM II | Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд ИНБ-уудыг чадавхжуулах сургалтууд зохион байгуулах, ИНБ-уудаар дамжуулан иргэдийн төсвийн хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, стандартын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах | Төслийн зохицуулагч Ц.Амгалан 88082034, Э.Анхбаяр 90907712 | 2020-2023 | Үндэсний хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт 2.4 сая ам.долларын санхүүжилттэй. |
16 | Германы хамтын ажиллагааны JIZ төсөл | Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн JIZ төсөл | Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын Чадамжийн төвийг хөгжүүлэх зорилгоор техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, багш, ажилтныг хөгжүүлэх, байгууллагын чанарын баталгаажуулалтыг сайжруулах | Завхан аймаг дахь Политехникийн коллеж захирал Т.Ренчинванжил 99052703 | 2013-2023 | Улсын хэмжээнд 7 сургуулийн чадамжийн төвийг хөгжүүлэх |
17 | Австралийн сайн дурын ажилтнуудын хөтөлбөр | Зорилтод сумдын Бизнес эрхлэгчдэд Жендэрийн мэдрэмжтэй дэмжлэг үзүүлэх нь төсөлт ажил | Зүүн 4 сумын (Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул) жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүү эдийн засгийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авахад дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэгчид, хэрэглэгчид, орон нутгийн удирдлагуудаас орон нутагт бизнес эрхэлчдийн өнөөгийн байдал, хэтийн төлөв хандлагын судалгаа хийх | Монгол улсын Их сургуулийн Завхан сургуулийн захирал Д.Алтанхуяг 990228 Сургалтын менежер Бямбадорж 99974974 | 2021 оны 5 сарын 25-аас 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд | 10 000 Австрали доллар |
18 | Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг | "Тогтвортой амьжиргаа" төслийн III үе шат | 21 аймгийн 330 суманд хэрэгжиж байна. Зорилго: Орон нутгийн хөгжлийн талаарх иргэдийн идэвх санаачилгыг дэмжин, ил тод санхүүжүүлэх, иргэдийг чадавхжуулах, ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг чадавхжуулах, сургалт зохион байгуулах; Төслийн санхүүжилтээс сум бүрт дэмжлэг, гүйцэтгэлд суурилсан урамшуулал хэлбэрээр олгогдож байна. | Төслийн орон нутгийн зохицуулагч С.Бямбацэрэн 88094899 | 2015-2022 оны 04 сарын 01 хүртэл | Дэлхийн банкнаас 22.7 сая ам.дол, ШХА-аас 11.4 сая ам.дол Нийт 34.1 сая ам.дол |
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР |