ИРГЭНИЙ БҮРТГЭЛ
2049 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Иргэний гэр бүлийн 8-н төрлийн бүртгэл
Иргэний эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх, ашиг сонирхол, төрийн ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтөлнө.

1. ТӨРСНИЙГ БҮРТГЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Эцэг, эхийн иргэний үнэмлэх
  2. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ
  3. Хүүхэд төрсөн тухай эмнэлэгийнмагадлагаа

2. ГЭРЛЭЛТИЙГ БҮРТГЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдөл /хамтран гаргана/
  2. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх
  3. Эрүүл мэндийн тодорхойлолт
  4. Гэрлэхийг хүсэгч өмнө нь гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа.

3. ГЭРЛЭЛТ ЦУЦАЛСНЫ БҮРТГЭЛ

  1. Гэрлэлтээ цуцлуулсныг бүртгүүлэх тухай өргөдөл
  2. Шүүхийн шийдвэрийн хуулбар
  3. Гэрлэлтийн гэрчилгээ, эсхүл архивын лавлагаа
  4. 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай баг хорооны Засаг даргын тодорхойлолт
  5. Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 10 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ.

4. ХҮҮХЭД ҮРЧИЛЖ АВАХ ТУХАЙ БҮРТГЭЛ

  1. Хүүхэд үрчлэн авагч, хүүхэд үрчлэх тухай өргөдлөө хүүхдийн оршин суугаа газрын сум дүүргийн ЗДТГазарт гаргана.
  2. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
  3. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  4. Хүүхэд үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн  иргэний үнэмлэх

5.ЭЦЭГ ТОГТООСОН ТУХАЙ БҮРТГЭЛ

  1. Эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл
  2. Эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэр
  3. Хүүхдийн эх нас барсан бол нас барсан тухай гэрчилгээ
  4. Гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдөл /хамтран гаргана/

6.ОВОГ, ЭЦГИЙН НЭР, НЭР ӨӨРЧИЛСНИЙ БҮРТГЭЛ

  1. Овог, эцгийн нэр, нэр өөрчлүүлэх тухай өргөдөл
  2. 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар /лавлагаа/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. 16  ба түүнээс дээш насны хүүхдийн бичгээр гаргасан өргөдөл, гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
  5. Ял шийтгэл, өр төлбөргүй тухай холбогдох байгууллагын тодорхойлолт

7.НАС БАРСНЫ БҮРТГЭЛ

  1. Нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээ, оршуулсан тухай тодорхойлолт
  2. Тухайн иргэнийг нас барсаныг зарласан шүүхийн шийдвэр
  3. Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлэгийн дүгнэлт

ИРГЭНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БҮРТГЭЛ

Иргэн байнга оршин сууж байсан засаг захиргааны нэгжээс нөгөөд 180 хоногоос дээшхугацаагаар оршин суухыг бүрмөсөн шилжин суурьших, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар шилжин суухыг түр оршин суух гэнэ.
Иргэн та  аймагт бүрмөсөн шилжин ирж байгаа бол
Засаг захиргааны нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар буюу бүрмөсөн шилжин ирсэн бол 10 хоногын дотор харъяа оршин суугаа сумын Улсын бүртгэгчид хандана. Үүнд:

  •     -Иргэний үнэмлэх
  •     -16  насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ
  •     -Тухайн аймаг, нийслэлээс хасагдсан тухай ИУБ-22 маягт
  •     -Үйлчилгээний хөлс Хадгаламж банк 25000010391 дансанд 2500 төгрөг
  • -Улсын тэмдэгтийн хураамж Хадгаламж банк 25000011276 дансанд 1000 төгрөг

Иргэн та  аймгаас бүрмөсөн шилжин явсан бол
Засаг захиргааны өөр нэгжид 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар буюу бүрмөсөн шилжин явж байгаа  бол харъяа оршин суугаа сумын  Улсын бүртгэгчид хандана. Үүнд:

  •     -Иргэний үнэмлэх
  •     -16  насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ
  •     -Тухайн аймаг, нийслэлээс хасагдсан тухай ИУБ-22 маягт

Сум дүүрэг хоорондын шилжилт хөдөлгөөн
Иргэн та  сумаас сумд, багаас багт  шилжилт хөдөлгөөн хийлгэх бол тухайн сумын Улсын бүртгэгчид хандана.

  • -Иргэний үнэмлэх
  • -16  насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ
  • -Үйлчилгээний хөлс Хадгаламж банк 25000010391 дансанд 2500 төгрөг төлсөн баримт /шилжин ирсэн газарт/
  • -Улсын тэмдэгтийн хураамж Хадгаламж банк 25000011276 дансанд 1000 төгрөг төлсөн баримт /шилжин ирсэн  газарт/  тус тус тушааж   шилжилт хөдөлгөөнд оролцоно.

 

2016-05-30 10:19:22