ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.
ХАШАА БАЙШИН, ХУВИЙН СУУЦ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдөлд хэдэн онд хэн барьж, бий болгосон, одоо хэдэн хүний хамтын өмч болох, эд хөрөнгийн хаяг, байршил, хэмжээ, үнийг өмчлөгч өөрөө тодорхой бичиж, гарын үсгээ зурсан байна/
2. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, эсхүл газар өмчлүүлэх шийдвэр, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар
3. Кадастрын зураг /эх хувь, эсхүл хуулбар/
4. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
5. Хашаа байшин, хувийн сууцыг 4 талаас нь бүтэн харагдуулж авсан фото зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш байшинтай бол нэг зурагт бүгдийг нь багтааж авах/
6. Хашаа байшин, хувийн сууцны план зураг
7. Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох
8. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.
ТӨРӨӨС ХУВЬЧИЛСАН ОРОН СУУЦ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭДБҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл / тухайн орон сууцны хаяг, талбайн хэмжээ, үнэ, хэдэн хүний өмч болох талаар тодорхой бичиж, гарын үсэг зурсан байна/
2. Өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
3. Орон сууц хувьчлах товчооноос олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
4. Үйлчилгээний хураамж-5000 төгрөг, Яаралтай бол 10000 төгрөг
5. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
БУСАД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХЭЭ УЛСЫН БҮРТГЭЛД АНХ УДАА БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
Нэг. Хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичиг:
1. Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг /эх хувь/
2. Эд хөрөнгийн тухай танилцуулга /эд хөрөнгийн байршлын хаяг, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох, өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн, хэдэн давхарт гэх мэт/
3. Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, гэрээ, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт/
4. Газрын гэрчилгээ, гэрээний хуулбар
5. Кадастрын зураг /эх хувь/
6. Эд хөрөнгийн дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг
7. Барилгын давхруудын план зураг
8. Захирлын иргэний үнэмлэхний хуулбар
9. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, үүсгэн байгуулах гэрээний хуулбар
10. Шинээр баригдсан болон
11. дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Барилга,Хот байгуулалт төлөвлөлтийн газраас авсан байна
12. Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож тушаасан баримт
13. Мэдүүлэг бөглөнө.
Хоёр. Иргэн Та дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /үл хөдлөх хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт, хэдэн хүний өмч болох өмчлөгчийн тодорхойлсон үнэ, тухайн үл хөдлөх хөрөнгө хэдэн өрөө, тасалгаатай, хэзээ их засвар хийсэн гэх мэтийг бичиж гарын үсгээ зурсан байна/
2. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
3. Эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /өмчлөх эрхийн гэрчилгээ, техникийн нөхцөл, эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр, хөрөнгө оруулсныг нотлох бичиг баримтууд, барилга хүлээлцсэн акт, барилгыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын акт, байцаагчийн дүгнэлт гэх мэт /
4. Газрын гэрчилгээ, гэрээний хуулбар
5. Кадастрын зураг /эх хувь/
6. Эд хөрөнгийн дөрвөн талаас нь бүтэн харуулсан фото зураг/эх хувь/
7. Барилгын давхруудын план зураг
8. Шинээр баригдсан барилга, байгууламж, дуусаагүй барилга байгууламжийн албан ёсны хаягийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Барилга,Хот байгуулалт төлөвлөлтийн газраас авсан байна.
9. Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцож тушаасан баримт
10. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтууд болон тэмдэгтийн хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын 9 хоногт бүртгэнэ.
АРИЛЖИХ ГЭРЭЭГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ, дүрмийн хуулбар/
2. Арилжих гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн байна/
3. Гэрээнд оролцогч талуудын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын
бүртгэлийн гэрчилгээнүүд /эх хувь/
4. Үйлчилгээний хураамж:-20000 төгрөг, Яаралтай бол 40000 төгрөг
5. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ /ипотек/ ГЭРЭЭГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Зээлийн болон барьцааны гэрээ/гэрээнд заасан бол нотариатаар гэрчлүүлсэн байна/
2. Нотариатаар гэрчлэгдээгүй гэрээний хувьд иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүний төрсний гэрчилгээний хуулбар
3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
4. Зээлдүүлэгчийн албан ёсны бичиг баримт, зөвшөөрөл, биеийн байцаалтын хуулбар
5. Үйлчилгээний хураамж: 0.05% , Яаралтай бол 0.1%
6. Эд хөрөнгийн барьцааны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд 5000 төгрөг
7. Барьцаалбар үйлдсэн бол хавсаргах /үйлчилгээний хураамж 3000 төгрөг/
8. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
ХУДАЛДАХ – ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
2. Худалдах – худалдан авах гэрээ / нотариатаар гэрчлүүлсэн байна/
3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
4. Тухайн дүүргийн татварын хэлтэст орлогын албан татвар /2 хувиар/ төлсөн баримт /эх хувь/
5. Үйлчилгээний хураамж:-20000 төгрөг, Яаралтай бол 40000 төгрөг
6. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
БЭЛЭГЛЭХ ГЭРЭЭГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Гэрээнд оролцогч талуудын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
2. Бэлэглэх гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн байна/
3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
4. Үйлчилгээний хураамж:-20000 төгрөг, Яаралтай бол 40000 төгрөг
5. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
ӨВ ЗАЛГАМЖЛАХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Өв залгамжлагч, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
2. Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, эсхүл гэрээслэл /нотариатаас олгоно/
3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
4. Үйлчилгээний хураамж: 20000 төгрөг, Яаралтай бол 40000 төгрөг
5. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ӨМЧЛӨГЧ ӨӨРЧЛӨГДСӨНИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл
2. Шүүхийн шийдвэр
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн бол холбогдох баримт бичиг
4. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
5. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
6. Үйлчилгээний хураамж: 20000 төгрөг, Яаралтай бол 40000 төгрөг
7. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
АЛБАДАН ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ ШИЛЖСЭНИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн байна/
2. Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /эх хувь/
3. Худалдан авсан өмчлөгч, хамтран өмчлөгчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
4. Эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тухай баримт
5. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр, албан бичиг/эх хувь/
6. Үйлчилгээний хураамж: 20000 төгрөг, Яаралтай бол 40000 төгрөг
7. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭГ /САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ГЭРЭЭ/ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Түрээсийн гэрээ / нотариатаар гэрчлүүлсэн байна/
2. Түрээслэгч этгээдийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, лиценз, иргэний үнэмлэхний хуулбар
3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ
4. Үйлчилгээний хураамж: 10000 төгрөг, Яаралтай бол 20000 төгрөг
5. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсаргаж хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 3 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
ХАМТРАН ӨМЧЛӨГЧ НЭМЭГДЭХ, ХАСАГДАХ ХЭЛЦЛИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
2. Хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах хэлцэл /нотариатаар гэрчлүүлсэн байна/
3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/
4. Үйлчилгээний хураамж: 8000төгрөг, Яаралтай бол 16000 төгрөг
5. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ, ЗАЛРУУЛГА ХИЙХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Өмчлөгчийн хүсэлтээр бүртгэлд нэмэлт өөрчлөлт залруулга хийх, Эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, Эд хөрөнгийг салгах, нэгтгэхийг хүссэн өргөдөл
2. Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хуульд зааснаар авсан байна.
3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ/эх хувь/
4. Үйлчилгээний хураамж: 8000 төгрөг, Яаралтай бол 16000 төгрөг/
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.
ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ҮРЭГДҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ТҮҮНИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, НӨХӨН ОЛГОХОД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Гэрчилгээ дахин авах тухай өргөдөл /хамтран өмчлөгчдийн гарын үсгээр баталгаажсан байна/
2. Гэрчилгээ үрэгдүүлсэн тухай өдөр тутмын хэвлэлээр зарлуулсан тухай баримт /эх хувь/
3. Өмчлөгчдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
4. Үйлчилгээний хураамж: 20000 төгрөг /яаралтай үйлчилгээ байхгүй/
5. Мэдүүлэг бөглөнө.
Гэрчилгээг хаясан үрэгдүүлсэн тохиолдолд Улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр Мэдүүлэг хүлээн авснаасхойш 30 хоногийн дотор шинээр бичиж олгоно.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГЭМТЭЭСЭН ТОХИОЛДОЛД ТҮҮНИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, НӨХӨН ОЛГОХОД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Гэрчилгээ дахин олгох тухай өргөдөл
2. Гэмтээсэн гэрчилгээ /эх хувь /
3. Өмчлөгчдын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар
4. Үйлчилгээний хураамж: 20000 төгрөг /яаралтай үйлчилгээ байхгүй/
5. Мэдүүлэг бөглөнө.
Мэдүүлэгт дээр дурдсан нотлох баримтуудыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна.
Мэдүүлэг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан бүртгэнэ.
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТАЛААР ЛАВЛАГАА АВАХ, НОТЛОХ БАРИМТ БИЧГЭЭС ХУУЛБАР ХИЙЛГЭХЭД БҮРДҮҮЛЖ ӨГӨХ БАРИМТ БИЧГҮҮД:
1. Лавлагаа авагчийн иргэний үнэмлэхний хуулбар
2. Өргөдөл /дэлгэрэнгүй эсвэл хураангуй лавлагаа авах талаараа тодорхой бичнэ/
3. Үйлчилгээний хураамж : -Дэлгэрэнгүй лавлагаа 5000 төгрөг, Яаралтай бол
10000 төгрөг.
-Хураангуй лавлагаа 1000 төгрөг, Яаралтай бол
2000 төгрөг.
4.Хуулбар хийлгэхэд 1 хуудас нь – 500 төгрөг /яаралтай байхгүй/
5.Мэдүүлэг бөглөнө.