http://www.legalinfo.mn/law/details/12453?lawid=12453 - АХМАД НАСТНЫ ТУХАЙ/Шинэчилсэн найруулга/
http://www.legalinfo.mn/law/details/393 - НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ/Шинэчилсэн найруулга/
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан 55 насанд хүрсэн эмэгтэй, 60 насанд хүрсэн эрэгтэйг "АХМАД НАСТАН" гэх ба нийгмийн хамгааллын дараах арга хэмжээнд хамрагдаж болно.
- Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж
- Нийгмийн халамжийн тэтгэвэр
- Нийгмийн халамжийн тэтгэмж
- Тусламж, хөнгөлөлт
- Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
- Хөдөлмөр эрхлэхтийг дэмжих үйлчилгээ
- Эрүүл мэндийн үйлчилгээ
- Нийгмийн хөгжлийн үйлчилгээ
Алдар цолтой ахмад настан
АХМАД ДАЙЧИН, ТҮҮНЧЛЭН ДАЙНД ОРОЛЦОЖ ЯВААД АМЬ ҮРЭГДСЭН ИРГЭНИЙ ЭХНЭР /НӨХӨР/-Т САР БҮР МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ
Бүрдүүлэх материал
- Өргөдөл /маягтын дагуу/
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт
Тайлбар: Ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламжийн хэмжээг 2012 оны МУЗГ-ын 136 дугаар тогтоолоор 200 000 төгрөгөөр шинэчлэн баталсан.
ТӨРИЙН ШАГНАЛТ, ТӨРИЙН СОЁРХОЛТ, ТҮҮНЧЛЭН УЛСЫН УДАРНИК, ХУВЬСГАЛТ ТЭМЦЛИЙН АХМАД ЗҮТГЭЛТЭНД САРД НЭГ УДАА МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ
Бүрдүүлэх бичиг баримт:
- Өргөдөл /маягтын дагуу/
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт
Тайлбар: төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сар бүр мөнгөн тусламжийн хэмжээг 2012 оны МУЗГ-ын 136 дугаар тогтоолоор 200,000 төгрөгөөр шинэчлэн баталсан.
МОНГОЛ УЛСЫН БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТОН, ТӨРИЙН ШАГНАЛТ, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АХМАД ДАЙЧИН, УЛСЫН УДАРНИК, ХУВЬСГАЛТ ТЭМЦЛИЙН АХМАД ЗҮТГЭЛТЭНД ДОР ДУРДСАН ХӨНГӨЛӨЛТИЙГ ҮЗҮҮЛНЭ.
3а. Нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа олгох;
Бүрдүүлэх бичиг баримт:
- Өргөдөл (маягтын дагуу)
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт
- Ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;
- Тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл
Тайлбар: Ахмад настанд нийслэлээс аймагт аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг олгохдоо тээврийн хэрэгслийн зардлыг орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр тооцож олгоно. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.9-д зааснаар)
3б. Дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг жилд нэг удаа нөхөн олгох;
Бүрдүүлэх бичиг баримт:
- Өргөдөл (маягтын дагуу)
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт
- Ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;
- Тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл
- Эрхийн бичиг
Тайлбар: Aхмад настан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулсан тохиолдолд эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр тооцож олгоно. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.9-д зааснаар)
3в. Орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;
Бүрдүүлэх бичиг баримт:
- Өргөдөл (маягтын дагуу)
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт
- Ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;
Тайлбар: Монгол Улсын болон хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр)-т орон сууцны хөлс төлөхөд нь буюу нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхдээ Засгийн газраас тогтоосон мөнгөн тусламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн олгодог заалттай. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.19-д зааснаар)
НИЙСЛЭЛ, АЙМГИЙН ТӨВИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ (ТАКСИНААС БУСАД)-ЭЭР ОРОН НУТГИЙН ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧИХ
ХУДАЛДАА, ТЭЭВЭР, ХОЛБОО, ЭРҮҮЛ МЭНД, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ҮЙЛЧЛЭХ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР
Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно. Нийгмийн халамжийн тэтгэвэрт дараах иргэд хамаарна.
1. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй,
2. 16 насанд хүрсэн одой иргэн,
3. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
4. Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдана.
60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.
- Өргөдөл (маягтын дагуу)
- 2 хувь зураг
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт
Ахмад настан нийгмийн халамжийн тэтгэвэр 140000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харъяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.
16 насанд хүрсэн одой иргэн нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.
- Өргөдөл (маягтын дагуу) тодорхойлолт
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
- 2 хувь зураг
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт
- Одой болохыг тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
16 насанд хүрсэн одой иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр 140000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаандхаръяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.
- Өргөдөл (маягтын дагуу);
- 2 хувь зураг;
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт; 6.1.7. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхдийн тухайд тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар ;
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт;
- Сум хорооны амьжиргаагдэмжих зөвлөлийн шийдвэр,Аймаг дүүргийн засаг даргын захирамж,
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр 140000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харъяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.
Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.
- Өргөдөл (маягтын дагуу)
- 2 хувь зураг;
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- Тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар ;
- 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар.
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт;
- Сум хорооны амьжиргаагдэмжих зөвлөлийн шийдвэр, Аймаг дүүргийн засаг даргын захирамж,
Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэр 1-2 хүүхдэд 140000, 3-4 хүүхдэд 210000, 5-аас дээш хүүхдэд 280000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харъяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.
ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА
Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.
ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ ТАЛААР
- Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно
- Тэтгэвэр, тэтгэмж авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэвэр, тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно
- Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.
- 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.
- Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭМЖ НЬ ДАРААХ ТӨРЛҮҮДТЭЙ. ҮҮНД:
1. Асаргааны тэтгэмж
2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж
3. Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
4. Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж
АСАРГААНЫ ТЭТГЭМЖ
Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд олгоно. Сар бүр 64000 төгрөгийг сар бүрийн 15-аас харъяа банкнаас хүлээн авна. Асаргааны тэтгэмжийг хөдөлмөрийн насны иргэнээс гадна ахмад настан болон 16-гаас дээш насны хүүхдэд олгож болно. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам"-ын 4.6-д зааснаар) Асаргааны тэтгэмжийг асруулагч тус бүрээр тооцож олгоно. Нэг иргэн нэг хаяг дээр оршин суугаа 3-аас дээшгүй иргэнийг асарч болно. МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам"-ын 4.5-д зааснаар)
- Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэн асаргааны тэтгэмжид хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.
- Гэр бүлийн тухай хуулийн[5] 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
- Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;
- Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэн
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХИЙН ГИШҮҮН-ИРГЭНИЙ ТЭТГЭМЖ
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмжийг олгох тухай хуулийн заалт хэрэгжиж эхлээгүй байна.
ОНЦГОЙ ТОХИОЛДЛЫН БОЛОН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ МӨНГӨН ТЭТГЭМЖ
Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид дараах өрх, иргэн хамрагдана.
ЖИРЭМСЭН БОЛОН НЯРАЙ, ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ЭХИЙН ТЭТГЭМЖ
Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр олгоно.
Эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам тэтгэмж авах эрхтэй бөгөөд хэрэв эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй. (Нийгмийн халамжийн хуулийн 13.7, 13.8-д зааснаар)
Хоёр ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 6 сараар, гурав болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 12 сараар сунгана. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам"-ын 4.7-д зааснаар)
Тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхдэд бус эхэд олгохоор заасан байгаа тул хэмжээг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэн олгохгүйг анхаарах хэрэгтэй.
Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.
- Өргөдөл (маягтын дагуу);
- 2 хувь зураг;
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
- Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.7-д заасан тохиолдолд жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай суманд бол сумын их эмч, хороонд бол өрхийн эмчийн тодорхойлолт;
ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.
ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ ТАЛААР
- Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно
- Тэтгэвэр, тэтгэмж авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэвэр, тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно
- Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.
- 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.
- Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 18 ДУГААР ЗҮЙЛ
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн гэдэг нь нэг талаас хувь хүнийг хамт олон хүлээн авч, ойлгох, үйл ажиллагаандаа татан оролцуулах, нөгөө талаас хувь хүн өөрийнхөө болон нийгмийн хэрэгцээг хангахад идэвхтэйгээр оролцох үйл явцын харилцан холбоо юм.
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
- Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах;
- Зөвлөгөө өгөх;
- Сэргээн засах үйлчилгээнд хамруулах /уламжлалт аргаар болон орчин үеийн тоног төхөөрөмжөөр/
- Түр байрлуулан асрамжлах
- Өдрийн үйлчилгээ
- Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ
- Иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх;
- Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах;
- Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай энэ хуулийн 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ЗОРИЛТОТ БҮЛГҮҮД
- Ахмад настан
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
- Хүнд нөхцөлд байгаа хүүхэд
- Хүчирхийлэлд өртсөн иргэн
- Хорих ангиас суллагдсан иргэн
- Согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэн
- Эдгэшгүй хүнд өвчтэй хүн
- Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн
- Шилжин суурьшсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
- Өрх толгойлсон эх /эцэг/
АМЬДРАЛЫН ИТГЭЛ ҮНЭМШИЛ, БИЕ ДААН АМЬДРАХ ЧАДВАР, ХӨДӨЛМӨРИЙН ДАДАЛ ОЛГОХ, АВЬЯАСЫГ НЬ ДЭМЖИХ ЗОРИЛГООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ
Зорилго: Зорилтот бүлгийн иргэдэд өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл бий болгох, гэр бүл найз нөхөдтэйгээ эерэг дэмжсэн харилцаа, уур амьсгал бий болгох эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын стрэссийг даван туулах, бэрхшээл эрсдэлээс зайлсхийх урьдчилан сэргийлэх зэрэг чадвар олгоно.
Хамрагдах өрх, иргэний бүрдүүлэх материал:
- Өргөдөл /маягтын дагуу/
- Иргэний үнэмлэхний хуулбар
Үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тавигдах үндсэн шаардлага:
1. Шаардлага хангасан сургалтын хөтөлбөртэй байна.
2. Сургалтын үйл ажиллагаа явуулах улсын бүртгэлийн гэрчилгээтэй байна
3. Нийгмийн халамжийн байгууллагын гэрчилгээтэй байна.
4. Мэргэжлийн боловсон хүчинтэй байна.
5. Сургалтын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байна.
6. Сургалтын гарын авлагатай байна
7. Байгууллагын нэр холбоо барих утас, байршил ажиллах цагийн хуваарьтай байна
8. Өдөр тутмын авсан үйлчилгээний талаар тэмдэглэл хөтөлж иргэн өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байна
9. Үйл ажиллагааны тайлантай байна
10. Үйлчилгээнд хамрагдсан иргэдийн сэтгэл ханамжийн судалгаатай байна
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТИЙГ ХААНА ГАРГАХ ВЭ?
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтийг бичиг баримтын хамт бүрдүүлж сум, хорооны нийгмийн халамжийн ажилтанд өгнө.
СЭРГЭЭН ЗАСАХ ҮЙЛЧИЛГЭЭ: УЛАМЖЛАЛТ АРГААР БОЛОН ОРЧИН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР
Сэргээн засах үйлчилгээ нь хүний алдагдсан эрүүл мэнд, хөдөлмөрлөж аж төрөх чадварыг сэргээж, нийгмийн болон хувийн амьдралд нь идэвхтэй оролцох боломж нөхцлийг нь бүрдүүлэхэд нийгэм анагаах ухаан, хөдөлмөр сургалт сэтгэл зүйн цогц үйлчилгээ
Бүрдүүлэх материал
- Өргөдөл /маягтын дагуу/
- Иргэний үнэмлэх хуулбарын хамт
- Сэргээн засах үйлчилгээ шаардлагатайг тодорхойлсон эмчийн буюу эмнэлэгийн байгууллагын бүтэц
Өдрийн үйлчилгээ
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах, нийгэмшүүлэх, амьдрах ухаанд сургах үйлчилгээ
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл /маягтын дагуу/
- Иргэний үнэмлэх хуулбарын хамт /16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ/
- Сум хорооны хүн амын хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны тодорхойлолт
Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ
Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаагүй, бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй байнгын асаргаа шаардлагатай иргэнд гэрт нь асрамж, халамж үзүүлэх зорилгоор иргэн, ААН, ТББ халамжийн үйлчилгээний байгууллага гэрээ байгуулан төлбөртэй болон төлбөргүйгээр үзүүлдэг үйлчилгээ
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл /маягтын дагуу/
- Иргэний үнэмлэх хуулбарын хамт /16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ/
- Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтыг суманд эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төвийн сум, дүүрэгт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс
- Төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв тус тус эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягтын дагуу гаргана
Гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 18 ДУГААР ЗҮЙЛ
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн гэдэг нь нэг талаас хувь хүнийг хамт олон хүлээн авч, ойлгох, үйл ажиллагаандаа татан оролцуулах, нөгөө талаас хувь хүн өөрийнхөө болон нийгмийн хэрэгцээг хангахад идэвхтэйгээр оролцох үйл явцын харилцан холбоо юм.
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ
- Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах;
- Зөвлөгөө өгөх;
- Сэргээн засах үйлчилгээнд хамруулах /уламжлалт аргаар болон орчин үеийн тоног төхөөрөмжөөр/
- Түр байрлуулан асрамжлах
- Өдрийн үйлчилгээ
- Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ
- Иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх;
- Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах;
- Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай энэ хуулийн 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ЗОРИЛТОТ БҮЛГҮҮД
- Ахмад настан
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
- Хүнд нөхцөлд байгаа хүүхэд
- Хүчирхийлэлд өртсөн иргэн
- Хорих ангиас суллагдсан иргэн
- Согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэн
- Эдгэшгүй хүнд өвчтэй хүн
- Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн
- Шилжин суурьшсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
- Өрх толгойлсон эх /эцэг/
ИРГЭН, ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАСАН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ
Зорилго: Өөрсдөө бие даан хөгжих боломж нөхцөл хязгаарлагдмал, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн нөхцөл байдлыг судлан үнэлэх, нөөц боломж, чадавхи, хэрэгцээг өрхийн гишүүдийн оролцоотой тодорхойлж, өрхийн гишүүдийг сэтгэл зүйн хувьд сэргээн засах, нийгмийн халамжийн болон хөгжлийн үйлчилгээг үзүүлнэ.
Хамрагдах өрх, иргэний бүрдүүлэх материал:
- Өргөдөл /маягтын дагуу/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Шилжин суурьшсан болон амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамнаас доогуур тухай өрх, иргэний сум хорооны Засаг даргын тодорхойлолт
Үйлчилгээ үзүүлэгч байгууллагад тавигдах үндсэн шаардлага:
1. Мэргэжлийн байгууллага байна.
2. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах улсын бүртгэлийн гэрчилгээтэй байна
3. Нийгмийн халамжийн байгууллагын гэрчилгээтэй байна.
4. Мэргэжлийн боловсон хүчинтэй байна
5. Байгууллагын нэр холбоо барих утас, байршил ажиллах цагийн хуваартай байна
6. Өдөр тутмын авсан үйлчилгээний талаар тэмдэглэл хөтөлж иргэн өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байна
7. Үйл ажиллагааны тайлантай байна
8. Үйлчилгээнд хамрагдсан иргэдийн сэтгэл ханамжийн судалгаатай байна
ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТИЙГ ХААНА ГАРГАХ ВЭ?
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтийг бичиг баримтын хамт бүрдүүлж сум, хорооны нийгмийн халамжийн ажилтанд өгнө.
Унааны зардлын хөнгөлөлт
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД БОЛОН ТҮҮНИЙ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬД ИРЖ, ОЧИХ УНААНЫ ЗАРДЛЫГ ЖИЛД НЭГ УДАА ХӨНГӨЛӨХ, ЭСХҮЛ АВТОБУСААР ҮЙЛЧИЛНЭ.
А. Энэхүү хөнгөлөлтөд хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч тус бүрт ирж очих унааны зардлыг жилд нэг удаа орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр олгоно.
Б. Нийслэл болон аймгийн төвд СӨБ-ын байгууллага, ЕБС, МСҮТ, их дээд сургууль, коллежид суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сургуульд нь хүргэж өгч авч байгаа иргэнд Засгын газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно.
Дараах материалыг бүрдүүлнэ.
- Өргөдөл, маягтын дагуу
- Хүүхдийн гэрчилгээний хуулбар,
- Асран хамгаалагч харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймаг болон сумын төв, нийслэлд суралцахаар ирсэн бол тээврийн зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь цэцэрлэг, сургуульд суралцаж буйг тодорхойлсон цэцэрлэг, сургуулийн тодорхойлолт
ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГАА ШААРДЛАГАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГААС ПРОТЕЗ ХИЙЛГЭХ, СЭРГЭЭН ЗАСАЛТТАЙ ХОЛБОГДСОН ХӨНГӨЛӨЛТ АВАХ ЭРХ ҮҮСЭЭГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА 50 ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИАР АЛДСАН ИРГЭН ДОТООДЫН РАШААН СУВИЛАЛД СУВИЛУУЛБАЛ НЭГ ТАЛЫН УНААНЫ ЗАРДАЛ, ЭРХИЙН БИЧГИЙН ҮНИЙН 50 ХУВИЙГ ЖИЛД НЭГ УДАА НӨХӨН ОЛГОНО.
А. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь өөрийн сонгосон рашаан, сувиллын газарт амарч сувилуулах бөгөөд энэ тохиолдолд рашаан, сувиллын газрын эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгоно.
Б. Энэхүү хөнгөлөлтийг авах тохиолдолд эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, асран хамгаалагчийн хувьд эрүүл мэндийг даатгалгүй бол эрхийн бичгийн үнээр, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр тооцож олгоно.
Дараах материалыг бүрдүүлнэ.
- Өргөдөл маягтын дагуу
- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар
- Замын зардал төлсөн санхүүгийн баримт,
- 16 насанд хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр. 16 насанд хүрсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон шийдвэр.
18 НАСАНД ХҮРСЭН БҮРЭН ХАРААГҮЙ ИРГЭНИЙ ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ ЗАРДАЛД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ.
Энэхүү хөнгөлөлтийн мөнгийг олгохдоо сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь холбогдох байгууллагын дансанд сар бүр шилжүүлнэ.
Дараах материалыг бүрдүүлнэ.
- Өргөдөл маягтын дагуу
- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар
- Тухайн иргэний бүрэн хараагүйг тодорхойлсон аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт
НИЙСЛЭЛЭЭС 1000 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ КМ АЛСЛАГДСАН ГАЗАРТ БАЙНГА ОРШИН СУУДАГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ХЯНАЛТЫН КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР НИЙСЛЭЛД ИРЖ ЭМЧЛҮҮЛЭХ, ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ТОХИОЛДОЛД НЭГ ТАЛЫН УНААНЫ ЗАРДЛЫГ ЖИЛД НЭГ УДАА НӨХӨН ОЛГОНО.
Тээврийн хэрэгсэлийн нэг талын зардлыг олгохдоо орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр тооцож олгоно.
Дараах материалыг бүрдүүлнэ.
- Өргөдөл маягтын дагуу
- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар
- Сум хорооны Засаг даргын тодорхойлолт
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Замын зардал төлсөн санхүүгийн баримт эсхүл нэхэмжлэл
- Аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр
БҮРЭН ХАРААГҮЙ ХҮН ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТЭЭР ЭМЧЛҮҮЛЭХ, РАШААН СУВИЛАЛД СУВИЛУУЛАХААР АЙМГААС НИЙСЛЭЛД, НИЙСЛЭЛЭЭС АЙМАГТ ЗОРЧИХ ШААРДЛАГАТАЙ БОЛВОЛ ИРЖ БУЦАХ УНААНЫ ЗАРДЛЫН 75 ХУВИЙГ ЖИЛД НЭГ УДАА НӨХӨН ОЛГОНО.
Дараах материалыг бүрдүүлнэ.
- Өргөдөл маягтын дагуу
- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Замын зардал төлсөн санхүүгийн баримт эсхүл нэхэмжлэлймгийн нэгдсэн эмнэлэгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр
Протез, ортопедийн хөнгөлөлт
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ УЛМААС ДААТГАЛЫН САНГААС ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН ХЭРЭГСЭЛ СЭРГЭЭН ЗАСАЛТТАЙ ХОЛБОГДСОН ХӨНГӨЛӨЛТ АВАХ ЭРХ ҮҮСЭЭГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ДОТООДОД ХИЙЛГЭСЭН ПРОТЕЗИЙН ҮНИЙГ 3 ЖИЛ ТУТАМ НЭГ УДАА, ОРТОПЕД ТЭРГЭНЦЭР ЗЭРЭГ ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ҮНИЙГ 3 ЖИЛ ТУТАМ НЭГ УДАА НӨХӨН ОЛГОХ
Протезийн хэрэгсэл
Сүүж-түнхний үе, өвдөгний үе, шагайн үе, сүүж-түнх, түнх, дунд чөмөг, шилбэ, шилбэний түгжээт хадаас, өвдөгний тулгууртай шилбэний протез, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүд, эрүү, зүрхний хиймэл хавхлага, гавлын титан бүрхэвч, дунд чихний титан протез, шилэн нүд, хуванцар нүд, нүдний болор, нүдний уян болор;
Ортопедийн хэрэгсэл
Харааны шил, +5, -5 болон түүнээс дээш контакт линз, сонсголын дижитал аппарат, согог засах бүх төрлийн гутал (өвөл, зун, хавар, намар), нурууны хамгаалалт (ширэн, даавуун, хуванцар), нурууны бэхэлгээ, төрөл бүрийн гар, хөлийн болон суга өргөгч чиг (урт, богино, хөлийн аппарат), хараагүй хүний таяг болон бусад төрөл бүрийн таяг, хүзүүвч, хүзүүний бэхэлгээ (хатуу, зөөлөн) павликийн дөрөөвч, ивэрхийн даруулга, алхуулагч, төрөл бүрийн улавч, дунд чөмөгний болон шилбэний порлон
- Протез, ортопедийн хэрэгслийг гадаадад хийлгэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөнгөлөлт үзүүлэхдээ дотоодод хийлгэсэн ижил төрлийн протез, ортопедийн хэрэгслийн жишиг үнээр тооцож олгоно
- Протез, ортопедийн хэрэгслийг хос эрхтэндээ хийлгэсэн бол нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолтыг үндэслэн эрхтэн тус бүрд олгоно
Дараах материалыг бүрдүүлнэ
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээ /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/
- Протез, ортопед тусгай хэрэгслийн төлбөр төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл
- Протез, ортопед хийлгэх болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч иргэнээс бусад иргэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн нийгмийн даатгалын (сумын нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт
Бусад хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээнүүд
ХАРААГҮЙ ХҮНИЙ БРАЙЛЫН ҮСГЭЭР БИЧСЭН ЗАХИДАЛ, ИЛ ЗАХИДАЛ, БРАЙЛЬ ХЭВЛЭЛ 10 ХҮРТЭЛХ ИЛГЭЭМЖИЙГ ДОТООДОД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЯВУУЛЖ, ХАРААГҮЙ ХҮНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, МАТЕРИАЛ ХЭРЭГСЛИЙГ ДОТООДОД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХҮРГҮҮЛНЭ.
Дараах материалыг бүрдүүлнэ.
- Өргөдөл маягтын дагуу
- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Брайл хэвлэл, илгээмж явуулахад төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД НЬ ХҮҮХДИЙН ЗУСЛАНД АМАРВАЛ ЭРХИЙН БИЧГИЙН ҮНИЙН 50 ХУВИЙГ ЖИЛД НЭГ УДАА ОЛГОНО.
Уг хуулинд 18 хүртлэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүүхдийн зусланд амарвал тухайн үеийн Орон нутгийн тарифт үнээр тооцож олгоно
Дараах материалыг бүрдүүлнэ.
- Өргөдөл маягтын дагуу
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Эрхийн бичгийн үнэ төлсөн баримт эсхүл нэхэмжлэл
- Аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ ҮҮСЭЭГҮЙ, ГАНЦ БИЕ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД НАС БАРВАЛ ТҮҮНИЙ ОРШУУЛГЫН ЗАРДАЛД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙН 75 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТУСЛАМЖ ОЛГОНО.
Дараах материалыг бүрдүүлнэ.
- Өргөдөл маягтын дагуу
- Нас барсаны гэрчилгээ
- Оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт
- Хөгжлийн бэрхшээлтэй байсныг гэрчлэх баримт
- Ганц бие болохыг тодорхойлсон засаг даргын тодорхойлолт
- Итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН ОЛИМП, ТИВИЙН НААДАМ, ДЭЛХИЙН ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТОХИОЛДОЛД ТҮҮНИЙ ОРОЛЦСОН ТЭМЦЭЭНИЙ ДАВТАМЖИЙН ХУГАЦААНД НООГДОХ ТЭТГЭВЭРТЭЙ НЬ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ НЭГ УДААГИЙН МӨНГӨН ТУСЛАМЖ ОЛГОНО.
Тухайн иргэний оролцсон тэмцээний давтамж, тэтгэвэрийн хэмжээнээс хамаарч мөнгөн тусламжийг олгоно.
Дараах материалыг бүрдүүлнэ.
- Өргөдөл маягтын дагуу
- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Сум хорооны засаг даргын тодорхойлолт
- Олимп, тив, дэлхийн наадам дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тухай болон уг тэмцээний давтамжийн талаар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.
Түлшний хөнгөлөлт
БҮРЭН ХАРААГҮЙ, ХЭЛГҮЙ, ДҮЛИЙ ОДОЙ ИРГЭН БОЛОН БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ОРОН СУУЦНЫ ТӨЛӨХӨД, ХЭРЭВ НИЙТИЙН ХАЛААЛТГҮЙ СУУЦ, ГЭРТ АМЬДАРДАГ БОЛ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХАД ЖИЛД НЭГ УДАА МӨНГӨН ТУСЛАМЖ ОЛГОХ
- Бүрэн хараагүй гэдэгт харааны бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан иргэнийг хамруулах ба нэг өрхөд амьдарч байгаа 18 насанд хүрсэн бүрэн хараагүй иргэдэд тус бүрт нь тусламжийг олгоно.
- Байнгын асаргаа шаардлагатай гэдэгт эдгэшгүй хүнд өвчний болон удаан хугацаагаар эмчлэгдэх өвчний улмаас хооллох, хувцаслах, бие засах зэрэг өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй болж хэвтрийн дэглэмд орж байнгын асаргаа шаардлагатай иргэнийг хэлэх ба уг иргэнд хөнгөлөлтийг олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөх, түлш худалдан авахад олгох тусламжийг уг заалтанд хамаарах хүүхдэд нэгэн адил олгоно.
Дараах материалыг б