ЭРХЭМ ЗОРИЛГО
Батлах хамгаалах бодлого, хууль, тогтоомж, шийдвэр, тэдгээртэй уялдуулан гаргасан аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих, цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллага, албан тушаалтан, иргэдэд мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд оршино.
ҮНДСЭН ЗОРИЛТ
Штабын үйл ажиллагаа нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд оршино:
- Батлан хамгаалах талаархи бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
- Хуульд заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Цэрэг-техникийн тоо бүртгэл хөтлөх;
- Цэрэг халалт, татлага, дүйцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах;
- Цэргийн бэлтгэл үүрэгтний дайчилгааны болон дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг хангах;
- Нутаг дэвсгэртээ байрлаж байгаа зэвсэгт хүчний цэргийн анги, байгууллагатай хамтран ажиллах;
- Үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, иргэдийг хамгаалах, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх, энэхүү арга ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтыг орон нутагт зохион байгуулах.
2023-06-23 10:33:03