Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

   ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

 

   

Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

            1.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7, 2О дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны албан тушаал нь дор дурдсан зэрэг дэвтэй байна:

Түшмэлийн албан тушаалын ангиал

Албан тушаалын зэрэг дэв

Тэргүүн түшмэл

-Тэргүүн зэрэг тэргүүн түшмэл

-Дэд зэрэг тэргүүн түшмэл

-Гутгаар зэрэг тэргүүн түшмэл

-Дөтгөөр зэрэг тэргүүн түшмэл

Эрхэлсэн түшмэл

-Тэргүүн зэрэг эрхэлсэн түшмэл

-Дэд зэрэг эрхэлсэн түшмэл

-Гутгаар зэрэг эрхэлсэн түшмэл

-Дөтгөөр зэрэг эрхэлсэн түшмэл

Ахлах түшмэл

-Тэргүүн зэрэг ахлах түшмэл

-Дэд зэрэг ахлах түшмэл

-Гутгаар зэрэг ахлах түшмэл

-Дөтгөөр зэрэг ахлах түшмэл

Дэс түшмэл

-Тэргүүн зэрэг дэс түшмэл

-Дэд зэрэг дэс түшмэл

-Гутгаар зэрэг дэс түшмэл

-Дөтгөөр зэрэг дэс түшмэл

Туслах түшмэл

-Тэргүүн зэрэг туслах түшмэл

-Дэд зэрэг туслах түшмэл

-Гутгаар зэрэг туслах түшмэл

-Дөтгөөр зэрэг туслах түшмэл

            2.Тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг яам, төрийн бусад албан газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхий сайд тус тус олгоно. Ийнхүү тэргүүн болон эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгох саналыг эрх бүхий албан тушаалтанд өргөн мэдүүлэхдээ төрийн захиргааны албаны зөвлөлийн саналыг авсан байна.

 З.Монгол Улсын яам, тусгай газар, түүнчлэн эрхлэх үйл ажиллагааных нь хүрээнд хамаарах болон тэргүүлэн удирдаж буй яам, газрынх нь шууд харьяа төрийн байгууллагуудад ажиллаж буй ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог газруудын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Үнэт цаасны хорооны дарга, Үндэсний статистикийн газрын дарга, Төрийн хянан шалгах хорооны дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.

/Энэ хэсэгт Улсын Их Хурлын 1998 оны 14 дүгээр тогтоолоор нэмэлт орсон/

 4.Төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын зэрэг дэв олгохдоо төрийн албанд нийт ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэнэ.

(Энэ заалтад Улсын Их Хурлын 2000 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон).

5.Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэвийг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлтэй дараахь байдлаар зохицолдуулж олгоно.

Албан тушаалын зэрэг дэв

Албан тушаалын зэрэглэл

·         Тэргүүн зэрэг тэргүүн түшмэл

·         Дэд зэрэг тэргүүн түшмэл

·         Гутгаар зэрэг тэргүүн түшмэл

·         Дөтгөөр зэрэг тэргүүн түшмэл

 

ТЗ-1З

ТЗ-12

·         Тэргүүн зэрэг эрхэлсэн түшмэл

·         Дэд зэрэг эрхэлсэн түшмэл

·         Гутгаар зэрэг эрхэлсэн түшмэл

·         Дөтгөөр зэрэг эрхэлсэн түшмэл

 

ТЗ-11

ТЗ-10

·         Тэргүүн зэрэг ахлах түшмэл

·         Дэд зэрэг ахлах түшмэл

·         Гутгаар зэрэг ахлах түшмэл

·         Дөтгөөр зэрэг ахлах түшмэл

ТЗ-9

ТЗ-8

ТЗ-7

·         Тэргүүн зэрэг дэс түшмэл

·         Дэд зэрэг дэс түшмэл

·         Гутгаар зэрэг дэс түшмэл

·         Дөтгөөр зэрэг дэс түшмэл

ТЗ-6

ТЗ-5

ТЗ-4

·         Тэргүүн зэрэг туслах түшмэл

·         Дэд зэрэг туслах түшмэл

·         Гутгаар зэрэг туслах түшмэл

·         Дөтгөөр зэрэг туслах түшмэл

ТЗ-З

ТЗ-2

ТЗ-1

 

6. Зэрэг дэвийг төрийн албанд нийт ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацааг харгалзан олгоно:

 Албан

тушаалын

ангилал

Албан тушаалын

зэрэг дэв

Ажилласан нийт хугацаа /жилээр/

 

 

Төрийн албанд

Тухайн албан тушаалд

Тэргүүн түшмэл

Тэргүүн зэрэг

Дэд зэрэг

Гутгаар зэрэг

Дөтгөөр зэрэг

 

12 жилээс доошгүй

 

 нэг жилээс доошгүй

Эрхэлсэн түшмэл

Тэргүүн зэрэг

Дэд зэрэг

Гутгаар зэрэг

Дөтгөөр зэрэг

 

10 жилээс доошгүй

 

 нэг жилээс доошгүй

Ахлах түшмэл

Тэргүүн зэрэг

Дэд зэрэг

Гутгаар зэрэг

Дөтгөөр зэрэг

 

7 жилээс доошгүй

 

нэг  жилээс доошгүй

Дэс  түшмэл

Тэргүүн зэрэг

Дэд зэрэг

Гутгаар зэрэг

Дөтгөөр зэрэг

 

5 жилээс доошгүй

 

нэг  жилээс доошгүй

Туслах түшмэл

Тэргүүн зэрэг

Дэд зэрэг

Гутгаар зэрэг

Дөтгөөр зэрэг

 

3 жилээс доошгүй

 

нэг  жилээс доошгүй

(Энэ хэсгийг Улсын Их Хурлын 2000 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).

             7.Төрийн албанд нийт ажилласан хугацаанд төрийн бүх төрлийн албан тушаалд ажилласан хугацааг оруулж тооцно.

             8.Зэрэг дэв олгох хугацаа болсон бөгөөд уул зэрэг дэв нь төрийн захиргааны албан хаагчийн тухайн албан тушаалд тохирч байгаа боловч түүний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшин нь хангалтгүй байвал уг зэрэг дэвийг олгохгүй байж болно.

9. Төрийн захиргааны зэрэг дэв бүхий албан хаагчид сар бүр түүний албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгоно:

  

Албан ажлын ангилал

Зэрэг дэвийн нэмэгдэл /хувиар/

 

Тэргүүн зэрэг

Дэд зэрэг

Гутгаар зэрэг

Дөтгөөр зэрэг

Тэргүүн түшмэл

35

33

32

30

Эрхэлсэн түшмэл

30

28

27

25

Ахлах түшмэл

25

23

22

20

Дэс түшмэл

20

18

17

15

Туслах түшмэл

15

13

         12       

10

(Энэ хэсгийг Улсын Их Хурлын 2000 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).

            10.Төрийн захиргааны ажилд нарийн мэргэшин, онцгой үр бүтээлтэй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид энэ журмын 6 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө зэрэг дэв олгож болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл зэрэг дэвийг алгасуулан олгож болно.

             11.Өөрөө хүсэлт гаргасан, өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн захиргааны бус өөр ажил, албан тушаалд томилсон буюу сонгосон, биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн захиргааны албан хаагч төрийн захиргааны тухайн ангилалд хамаарагдах албан тушаалд З жилийн дотор дахин томилогдвол урьд олгогдсон зэрэг дэвээ хэвээр эдэлнэ.

(Энэ заалтад Улсын Их Хурлын 2000 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон).

             12.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсноор буюу сахилгын шийтгэл хүлээж төрийн албанаас халагдсан төрийн захиргааны албан хаагчид олгосон зэрэг дэв нь түүнийг ажлаас халсан өдрөөс эхлэн хүчингүйд тооцогдоно.

             1З.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-ийн 1, 2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн, түүнчлэн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн албан тушаалдаа тэнцэхгүй тохиолдолд төрийн захиргааны албан хаагчид олгосон зэрэг дэвийг бууруулж болно. Харин мэргэшлийн түвшингийн хувьд тэнцэж байгаа албан тушаалын ангиллаас доогуур албан тушаалд өөрийн хүсэлтээр болон ажлын зайлшгүй шаардлагаар шилжин ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгосон зэрэг дэвийг бууруулахгүй.

------000------

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГ ДЭВ, ТҮҮНИЙ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2000 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хот

 

Дугаар 20

 

 

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Их Хурлын 1995 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмын 6; 9 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

1/журмын 6 дахь хэсэг:

 

"6. Зэрэг дэвийг төрийн албанд нийт ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацааг харгалзан олгоно:

 

Албан тушаалын ангилал

Албан тушаалын зэрэг дэв

Ажилласан нийт хугацаа /жилээр/

 

 

Төрийн албанд

Тухайн албан тушаалд

Тэргүүн түшмэл

Тэргүүн зэрэг Дэд зэрэг Гутгаар зэрэг Дөтгөөр зэрэг

  12 жилээс доошгүй

   нэг жилээс доошгүй

Эрхэлсэн түшмэл

Тэргүүн зэрэг Дэд зэрэг Гутгаар зэрэг Дөтгөөр зэрэг

  10 жилээс доошгүй

   нэг жилээс доошгүй

Ахлах түшмэл

Тэргүүн зэрэг Дэд зэрэг Гутгаар зэрэг Дөтгөөр зэрэг

  7 жилээс доошгүй

  нэг  жилээс доошгүй

Дэс  түшмэл

Тэргүүн зэрэг Дэд зэрэг Гутгаар зэрэг Дөтгөөр зэрэг

  5 жилээс доошгүй

  нэг  жилээс доошгүй

Туслах түшмэл

Тэргүүн зэрэг Дэд зэрэг Гутгаар зэрэг Дөтгөөр зэрэг

  3 жилээс доошгүй

  нэг  жилээс доошгүй

 

2/ журмын 9 дэх хэсэг:

 

"9. Төрийн захиргааны зэрэг дэв бүхий албан хаагчид сар бүр түүний албан тушаалын сарын цалингаас дор дурдсан хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгоно:

 

  Албан ажлын ангилал

Зэрэг дэвийн нэмэгдэл /хувиар/

 

Тэргүүн зэрэг

Дэд зэрэг

Гутгаар зэрэг

Дөтгөөр зэрэг

Тэргүүн түшмэл

35

33

32

30

Эрхэлсэн түшмэл

30

28

27

25

Ахлах түшмэл

25

23

22

20

Дэс түшмэл

20

18

17

15

Туслах түшмэл

15

13

         12       

10

 

 

2. Журмын 4 дэх заалтын "төрийн захиргааны албанд нийт ажилласан" гэснийг "төрийн албанд нийт ажилласан"; 11 дэх заалтын "төрийн захиргааны албан тушаалд" гэснийг "төрийн захиргааны тухайн ангилалд хамаарагдах албан тушаалд" гэж тус тус өөрчилсүгэй.

 

3.Энэ тогтоол гарахаас өмнө зэрэг дэвийн нэмэгдэл тогтоолгосон төрийн захиргааны албан хаагчдын нэмэгдэл нь ийнхүү журамд өөрчлөлт орсноор буурахаар байвал тэдгээрт албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдлийг урьд авч байсан хувь хэмжээгээр хэвээр олгосугай.

 

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

НИЙТЭЛСЭН: 2016-03-04 03:06:44