Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2-р хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

                 1.Төрийн  захиргааны  албан  хаагчдыг  тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх зорилгоор төрийн албан  хаагчид  төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.

     2.Төрийн  алба  хаасан хугацааны нэмэгдлийг тухайн ажилтны төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан түүний албан тушаалын  сарын үндсэн  цалингаас  дор  дурдсан  хувиар бодож олгоно:

Төрийн алба  хаасан хугацаа (жилээр)

 

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ (хувиар)

5-10

5

11-15

10

16-20

15

21-25

20

26 ба түүнээс дээш

25

     З.Төрийн  захиргааны  албан  хаагчийн  төрийн  алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно.Үүнд:

        а)төрийн албанд ажилласан;

        б)төрийн албанд ажиллаж байх хугацааныхаа дундуур мэргэжил, мэргэшлээ   дээшлүүлэх,  дахин  мэргэших, шинээр мэргэжил  эзэмших дамжаа болон магистрантур, аспирантур, докторонтурт суралцсан;

        в)төрийн  албанд ажиллах хугацаандаа жирэмсэн, амаржсан болон хууль  тогтоомжийн  дагуу  нэмэгдэл  чөлөөтэй  байсан;

        г)төрийн байгууллагын дотоод дүрэмд заасны дагуу чөлөөтэй  байсан;

        д)төрийн  албанд  ажиллах  үедээ ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас  ажилгүй  байсан болон энэ тухай хэргийг нь шүүхээс хэрэгсэхгүй болгосон, цагаатгагдсан хүмүүсийн мөрдөгдсөн  ба ял эдэлсэн (өршөөлөөр суллагдсан хүмүүс үүнд хамаарахгүй).

     4.Төрийн алба хаасан хугацааг байгууллагын боловсон хүчний асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тодорхойлж, тухайн байгууллагын  эрх баригчийн тушаалаар нэмэгдэл олгох хувийг тогтоож байна.

     5.Төрийн  албанд  ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь хөдөлмөрийн буюу нийгмийн даатгалын дэвтэр болно.

     6.Төрийн  алба хаасан хугацааны нэмэгдэлд шаардагдах зардлыг байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно.

     7.Энэ  журмыг  төрийн  албан  хаагчийн төрийн байгууллагад ажилласан хугацааг нарийвчлан тогтоож, нэмэгдэл олгох бэлтгэл ажлыг  хангасны  үндсэн  дээр 1996  оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

 

----оОо----

 

НИЙТЭЛСЭН: 2016-03-04 03:07:42