Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРЫГ НИЙТЭД ЗАРЛАЖ БАЙНА

Төрийн албаны тухай хуулийн 27.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Нутгийн захиргааны байгууллага хариуцсан мэргэжилтний  сул ажлын байрыг нийтэд зарлаж байна.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ  АЛБАН ТУШААЛД

 ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил

Эрх зүйч, төрийн удирдлага, төрийн захиргаа, нийгмийн удирдлага.

Мэргэшил

Төрийн албаны мэргэшүүлэх богино, дунд хугацааны сургалтад  хамрагдаж төгссөн байх.

Туршлага

Мэргэжлээрээ эсхүл туслах түшмэлийн албан тушаалд ажилласан байх.

 

Дүн
шинжилгээ
хийх

  • албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах;
  • гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;
  • бусад.

Асуудал шийдвэрлэх

  • хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;
  • өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх;
  • бүтээлч, санаачлагатай ажиллах, үр дүн, үр нөлөөг урьдчилан харах чадвартай байх;
  • төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, ажлын цагийг баримтлан, харилцааны соёлыг эрхэмлэх;
  • үл ойлголцлыг эв зүйгээр зохицуулах;
  • үндэсний язгуур эрх ашиг, сонирхолд захирагдан, ард түмэндээ үйлчилж, төрд үнэнчээр  зүтгэх;
  • ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх;
  • хуулийн эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө өгөх чадвартай байх;
  • бусад.

Багаар ажиллах

  • өөрийн мэдлэг чадварыг баг хамт олонтой хуваалцаж, хамтран ажиллах;
  • багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх;
  • багийн зорилго, үйл ажиллагааг ойлгох, хүрээлэлд дасан зохицох, үр бүтээмжтэй ажиллах;
  • мэдлэг туршлага ур чадвараа бусадтай  хуваалцах;
  • хамт олны эерэг, нээлттэй уур амьсгалыг дэмждэг байх;
  • бусад.

Бусад

  • албан ажлын чиг үүргийнхээ дагуу зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх;
  • компьютерын хэрэглээний программ, шинэ  дэвшилтэд технологи арга барилыг ашиглах чадвартай байх;
  • төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, монгол хэл, найруулгын чадвартай байх;
  • англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

НИЙТЭЛСЭН: 2019-10-01 08:58:15