Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Нэг.Нийтлэг зүйл

1. “Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Завхан аймгийн Үйлдвэр Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгоншалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага  болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг  хангасан байна:

 

Ажлын байрны нэр

Тавигдах шаардлага

Завхан аймгийн Үйлдвэр Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга

-Малын эмч мэргэжлээр бакалавраас доошгүй зэрэгтэй. мэргэжлээрээ

-Төрийн албанд мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан ажлын дадлага туршлагатай.

-Багаар ажиллах, оновчтой шийдвэр гаргах чадвартай

-Манлайлах, төлөвлөх, зохион байгуулах, хянан зохицуулах чадвартай, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх

-Англи хэлний зохих мэдлэгтэй

-Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг, өмнө нь ажиллаж байхдаа ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй

-Санхүүгийн болон хүний нөөцийг зохистой ашиглах чадвартай байх

            Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон  Сонгон шалгаруулах комисс Аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 207 тоот өрөөнд 2014  оны  03 сарын 24-25-ны өдрүүдэд 9.00-12.00, 13.00-17.00  цагт хүлээн авч бүртгэнэ.

Иргэд  бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

3.Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажсан байх/

4.Ажил байдлын тодорхойлолт

5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

7.4х3-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

            Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

      Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2014  оны 03 сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна.

 

 Харилцах ХАЯГ: ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ

207 ТООТ ӨРӨӨ, утас70463741.98668165, 99468165

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ

ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

НИЙТЭЛСЭН: 2016-03-04 03:16:30