Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

“Төрийн албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр шагнуулах болзол шаардлагыг хангасан, төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлж төрийн албанд олон жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж төрийн  үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан албан хаагчдын материалыг  журмын дагуу бүрдүүлэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлэн Төрийн албаны зөвлөлд уламжлан  шийдвэрлүүлж байна. 


            Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 33 дугаар тогтоолоор аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн дарга Г.Цэцэгээ, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ахлах ажилтан Д.Үнэнхүү, Яруу сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, Идэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мэндбаяр, Цагаанчулуут сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ч.Дамдинпүрэв нар  “ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэгээр шагнагдсныг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Д.Түвшинжаргал гардуулан өглөө.

 

НИЙТЭЛСЭН: 2016-05-31 15:38:31