2015 оны төсвийн төслийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барив
878 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 11-р сарын 24-ны хуралдаанаар Баянхонгор аймгийн 2015 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 2015 оны Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 244-р тушаалын Нэгдүгээр хавсралт, Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмын дагуу боловсруулсан төсвийн төслийг Аймгийн ЗДТГ-ын Санхүү Төрийн сангийн хэлтсийн боловсруулснаар баталж, аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэнд өргөн барив. Төсвийн төслийг Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Болдбаатар танилцуулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Төсвийн төсөлтэй холбоотой саналуудаа дэвшүүллээ. Тодруулбал Зөвлөлийн гишүүн Б.Төмөрбаатар “Төсвийн төслийг сайн тооцоолж боловсруулсан байна. Энэ чигээр нь оруулж ИТХ-д уламжлах саналтай байна” гэсэн бол Н.Баярмагнай ҮХАА-н салбарын хөрөнгө оруулалт тодорхойгүй байна. Тухайлбал Огтоно устгал, Үүлэнд зориудаар нөлөөлөх зэрэг чухал асуудлууд дээр заавал хөрөнгө тавьж өгөхийг хүссэн бол зөвлөлийн гишүүн Ш.Чимгээ “Манай аймгийн энэ жилийн төсөв ямар зорилго чиглэлд үндэслэсэн төсөв байхыг тодорхой болгох хэрэгтэй”-г санууллаа, С.Баярмагнай “ Ирж байгаа жижигхэн төсвийг үр ашигтай зарцуулах тал дээр анхаарах, үр ашиггүй зарцуулалтыг багасгаж, бүтэц зохион байгуулалт дээр анхаарч, төсвийн бодлого, өнгө төрх шийдлийг бий болгох” зэрэг саналуудыг гаргаж, төсвийн төслийг хэвээр батлав. Б.Баяр

2016-02-15 05:09:47