2017 оны худалдан авах ажиллагааны тайлан 11-р сарын байдлаар
1040 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЗАВХАН АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ

АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ 2017 ОНЫ 3-Р УЛИРЛЫН БИЧМЭЛ ТАЙЛАН

2017.11.09

Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын  Худалдан авах ажиллагааны алба нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар батлагдсан төсөвт өртөг 10932.2 сая төгрөгийн 69 бараа, ажил худалдан авахаас гэрээлсэн дүн 10520.6 сая төгрөгийн 69 бараа, ажил худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулан 411.6 сая төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Үүнд: төлөвлөгөөнд тусгагдсан 15 ажлын 1192.8 сая төгрөг, эрх шилжиж ирсэн 6 ажлын 7372.2, төлөвлөгөөнд тусгагдаагүй 48 ажлын 1955.6 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг зохион байгуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.  Үүнээс 5 ажлыг цахимаар зохион байгуулсан. 2017 онд Худалдан авах ажиллагааны албанаас зохион байгуулсан тендерийг хөрөнгийн эх үүсвэрээр ангилахад:

Д/д

Хөрөнгийн эх үүсвэр

Зохион байгуулсан тендерийн тоо

Дүн /сая.төг/

Бараа

Ажил

1

Улсын төсвийн хөрөнгө

40

7

8873.4

2

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө

4

4

394.9

3

Орон нутгийн төсөв

 

6

147.9

4

Төсөл хөтөлбөр

 

5

836.4

5

Замын сангийн хөрөнгө

 

2

235.0

6

Байгууллагын өөрийн хөрөнгө

1

 

33.0

 

 

Дүн

 

69

 

10520.6

 

Худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг   аймгийн Засаг даргын захирамжаар 5, 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ИТХ-ын шийдвэрээр томилогдсон иргэний төлөөлөл, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, холбогдох хэлтэс ангенлагуудын төлөөллийг оролцуулан 69 ажлын нийт 34 үнэлгээний хороонд давхардсан тоогоор 211 хүн орж ажилласнаас 69 иргэний төлөөл, 71 төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Үнэлгээний хороо нь Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолын дагуу худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго  үнийн дагуу тендерийг зохион байгуулж ажиллаа.Тухайлбал:

 

ДД/д

Хөрөнгийн эх үүсвэр

Худалдан авах ажиллагаанд мөрдсөн журам

Дүн

НТШ

ХА

 

 

ТТоо

Үнэ /сая.төг/

Тоо

Үнэ /сая.төг/

Тоо

Үнэ /сая.төг/

 

11

Улсын төсөв

37

7816.1

140

1057.3

47

8873.4

 

22

Орон нутгийн төсөв

1

 

16

147.9

6

147.9

 

33

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө

22

 

200.0

56

194.9

8

394.9

 

Замын сангийн хөрөнгө

11

220.0

11

15.0

2

235.0

 

44

Төсөл хөтөлбөр

44

812.5

31

23.9

5

836.4

 

55

БӨХ

1

 

    1

33.0

1

33.0

 

66

Дүн

114

 

9048.6

155

1277.1

69

10520.6

 

 

Худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг үнэлгээний хорооны дүгнэлтийн хамт, тендерт оролцсон аж ахуй нэгжид тендерт шалгарсан болон шалгараагүй үндэслэлийг хуулийн дагуу тендер хүчинтэй байх хугацаанд  өгч ажиллаа. 2017 онд зохион байгуулсан Идэр сумын сургуулийн хуучин байрыг дотуур байр болгон засварлах ажлын тендер шалгаруулалтад оролцогч “Их найман баганат”, Ургамал сумын 160 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгуудын засварын ажил, халаалтын тогооны барилгын ажлын тендерт “Зэмбэтдөрвөлжин”  ХХК-иуд Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд сангийн яамнаас уг тендерын ажилд "Ханжаргалнт стоунс" ХХК-ийн тендерийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн.

 

 

 

 

 

 

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, мэдээ, тайланг хуулийн хугацаанд  гаргаж тайланг Сангийн яаманд улирал бүр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт улирал сараар гарган хүргүүлж байна. Худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах үүднээс төрийн худалдан авах ажиллагааны сайт болох tender.gov.mn,  аймгийн zavkhan.gov.mn, khural.mn сайтуудад 2017 оны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүн, зууны мэдээ сонинд нээлттэй тендерийн урилгыг тус тус байршуулан олон нийтэд мэдээлж байна.

 

Хянасан:Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах

ажиллагааны албаны дарга                                       /Н.Жигижддорж/

 

Боловсруулсан: Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах

ажиллагааны албаны мэргэжилтэн                              /М.Өлзиймаа/                                 

2017-11-06 12:44:27