ТЕНДЕРИЙН УРИЛГА
771 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-12-08 13:56

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2015-12-07 
Тендер шалгаруулалтын нэр:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн эм, эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх ажил


Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-025/2015

 

         Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн эм, эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлэх ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Багцын дугаар

Багцын нэр

Баталгааны дүн /төг/

 Багц-1

Нянгийн эсрэг бэлдмэл

624036.60

 Багц-2

Зүрх судасны эмүүд

177066.86

Багц-3

Амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх, харшлын эсрэг эмүүд

37296

Багц-4

Үрэвслийн эсрэг өвчин намдаах эмүүд

79032.50

 Багц-5

Ходоод гэдэс, элэг цөсний эмүүд

178298

Багц-6

Мансууруулах, сэтгэцэт нөлөөт, уналт таталтанд нөлөөт эм

56142

Багц-7

Цус сийвэн орлох, цус бүлэгнэлтэнд нөлөөлөх, ус давс хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөх эмүүд

315418.95

Багц-8

Нэг удаагийн зүү, тариур

144466

Багц-9

Мэс заслын болон бусад эмнэлэгийн хэрэгсэл

213254

Багц-10

Дүрс оношлогооны эмнэлэгийн хэрэгсэл

17250

Багц-11

Бусад эмнэлэгийн хэрэгсэл

40355.50

Багц-12

Халдваргүйжүүлэх болон үжлийн эсрэг бодис

88335

Багц-13

Эх барихын нэг удаагийн хэрэгсэл

110985.50

Багц-14

Лабораторын урвалж бодис

269758

 

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

        Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онуудын аль нэг жилийнх нь борлуулалтын орлогын хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх. 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил ( 2013, 2014 он)-ийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг наториатаар баталгаажуулан ирүүлнэ. 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 оны аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлсэн байх. Нийлүүлсэн гэрээ болон захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана. 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай Тухайн багцад хамаарах дараах тусгай зөвшөөрөлтэй байна. Эрүүл мэнд, спортын яамны: ХХ: Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, импортлох, худалдах МХХ: Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис ханган нийлүүлэх, импортлох. - Түншлэл болон туслан гүйцэтгэгч нь өөрийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

         Тендерийг 2016 оны 01-р сарын 07-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 01-р сарын 07 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 090051013

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймаг. Улиастай хот. Нутгийн удирдлагын ордон. Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. №417 тоот өрөө. Утас 70462369, 96141144

 

2016-03-03 23:09:50