ТЕНДЕРИЙН УРИЛГЫН ЗАЛРУУЛГА
796 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-10-30 18:00

ТЕНДЕРИЙН УРИЛГЫН ЗАЛРУУЛГА

 

Жич: Завхан аймгийн Улиастай сумыг иж бүрэн камержуулах ажлын санхүүжилт хасагдаж зөвхөн Жинст, Богдын гол багт камержуулах ажил хийгдэх болсон тул дараах залруулгыг хийж байна.

Огноо: 2015-10-13

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Богдын гол багуудын камержуулалт,  угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: 02-НТШ-002/2015

 Завхан аймгийн Улиастай  сумын ЗДТГазар  эрх бүхий тендерт оролцогчдоос  Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Богдын гол багуудын камержуулалт, угсралтын ажил –ыг тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерийн баримт бичгийг  (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж,  эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь  50000 төгрөгөөр худалдан авч болно.

Тендер  нь  түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй байна 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу  2013,  2014 оны аудитаар баталагаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ. 
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2013,  2014 онуудад хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн  50%-аас багагүй ажлыг гүйцэтгэсэн байна 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  цахилгаан хангамж,  Холбоо дохиолол , интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын систембарилга угсралтын эрхтэй байх Дэлгэрэнгүй үзүүлэлтийг ТББ-д тусгасан болно. 

         Тендерийн хамт  1200000  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

  Тендерийг 2015 оны 11-р сарын 13  ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 11-р сарын 13 –ний өдрийн, 12 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй. 

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Завхан аймгийн Улиастай сумын Төрийн сан 
Дансны дугаар ₮: 091700972

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймгийн Улиастай сумын ЗДТГ-ын байр.2-р давхар. №12 өрөө.e-mail: zavkhan_uliastai@yahoo.com  Утас: 70461200, 70463618, 96463553, 99909110

2016-03-03 23:11:00