“ОТГОНТЭНГЭР” РАШААН СУВИЛАЛЫГ МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХ, ҮР ДҮНГ ХАРГАЛЗАН ХУВЬЧЛАХ ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
1479 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-10-14 16:13

ТЕНДЕР

 

“ОТГОНТЭНГЭР” РАШААН СУВИЛАЛЫГ МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХ, ҮР ДҮНГ ХАРГАЛЗАН ХУВЬЧЛАХ ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2015.10.13

Монгол Улсын “Иргэний хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, аймгий  ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015  оны 64 тоот  тогтоолыг   хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Отгонтэнгэр” рашаан сувилалыг  менежментийн гэрээгээр эзэмшүүлэх, үр дүнг харгалзан хувьчлан авах бизнесийн чиглэлээр үйл  ажиллагаа  явуулдаг,  удирдлагын өндөр мэргэшил, дадлага, туршлагатай , байгууллагыг  үр ашигтай зохион байгуулах ур чадвартай, хувийн өмчит хуулийн этгээд буюу менежментийн багийг урьж байна.

Тендерийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны  08 дугаар сарын  03–ны өдрийн 51 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Отгонтэнгэр” рашаан сувилалыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт /"тендер"/-ын журам"-ын дагуу аймгийн Худалдан авах ажиллагааны ажлын алба  /цаашид "Ажлын алба" гэх/, аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн албатай хамтран зохион байгуулж явуулна.

“Отгонтэнгэр”рашаан сувилалыг  менежментийн үр дүнг харгалзан хувьчлах үнэ 64.581.437,19 /жаран дөрвөн сая таван зуун наян нэг мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг 19 мөнгө төгрөг болно.

Тендерийн дэнчин 9.687.215,58 /есөн сая зургаан зуун наян долоо мянга хоёр зуун арван таван төгрөг 58 мөнгө / төгрөг.

Тендерийн хураамж 50000 /тавин мянга/ төгрөг

Тус рашаан сувилал нь 42000 м2  газрыг эзэмшдэг бөгөөд 2005 оноос хойш 4 дэх удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Жил бүр дараах төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. 

Үүнд:

  • Рашаан ванн эмчилгээ \ 48 төрлийн рашаан \
  • Рашаан уух эмчилгээ
  • Халуун рашаанаар төлжүүлсэн хүхэрлэг шавар
  • Бариа засал эмчилгээ
  • Хануур, самнуур
  • Зүү төөнүүр
  • Халуун хүйтэн жин
  • Зөгийн балтай татлага
  • Давсан засал
  • Хоол эмчилгээ
  • Гүүний саам эмчилгээ
  • Биеийн тамир эмчилгээ
  • Сэргээн засах эмчилгээ
  • Уламжлалт анагаах ухааны эмийн эмчилгээ
  • Соёл урлагын арга хэмжээ
  • Теннис, снукер, биллъярд, гар бөмбөг, сагсан бөмбөг гэх мэт спорт тоглоом
  • Явган аялал

Үндсэн хөрөнгө:

 Барилга байгууламжийн хувьд ажилчдын сууц, дэлгүүрээс бусад  нь 1959 онд ашиглалтанд орсон ашиглалтын хугацаа дууссан. Цаашид зориулалтаар ашиглах боломжгүй. Сэргээн засварлахад хөрөнгө их шаарддаг.

Тоног төхөөрөмжийн хувьд дизель станц, дулааны шугам (гал тогооны) мөн 2013, 2014 оны Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөр авсан хөрөнгөнөөс бусад нь 1980, 1998 онд ашиглалтанд орсон ашиглалтын хугацаа дууссан.

Тавилга эд хогшлын хувьд ихэнх нь элэгдээд дууссан 10 гаруй жилийн өмнө авсан хөрөнгө юм. Бусад үндсэн хөрөнгийн хувьд бүгд ашиглалтын хугацаа дууссан.

Тендерийн шалгаруулалт

Тендерийн төслийг 2 үе шаттай дүгнэнэ.

 Эхний шатанд оролцогчид ерөнхий шаардлагыг хангасан байна. 

Хүсэлт гаргагчид удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, байгууллагыг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай байх шаардлага тавина. Энэхүү шаардлагыг хангаж чадах эсэхийг хүсэлт гаргагчийн ирүүлсэн өргөдөл, холбогдох материалаас хянан үзэж, урьдчилан шалгаруулалт хийх бөгөөд тэнцсэн тохиолдолд тэрээр тендерт  оролцогч болно.

Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цагаас өмнө аймгийн Худалдан авах ажиллагаааны алба нутгийн удирдлагын ордон 4 давхар 417 тоот өрөөнд  ирүүлнэ. Утас 70462369, 89223173

Хоёр дахь шатанд эхний шатанд шалгарсан хуулийн этгээд нь тендерийн журмын дагуу шаардлагыг  хангасан байна.

Худалдан авах ажиллагааны  алба нь өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт  багтаан хүсэлт гаргагчид ирүүлсэн өргөдөл нь тендерт оролцогчид тавих шаардлагыг хангасан эсэх тухай бичгээр мэдэгдэнэ.

Шаардлага хангасан тухай мэдэгдлийг хүлээн авснаар тухайн хүсэлт гаргагч нь "тендерт оролцогч" болно. Тендерт оролцогчид байгууллага дээр дүн шинжилгээ хийх зөвшөөрлийг хүргүүлнэ.

 

Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлэх

            Тендерийн зар мэдээ гарсны дараа тендерт оролцох хүсэлтэй хуулийн этгээд, менежментийн баг нь тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн албан ёсны захидлыг дараах материалын хамт Худалдан авах ажиллагааны албанд ирүүлнэ. Үүнд:

 1.Өргөдөл;

 2.Хүсэлт гаргагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг зурсан нууцыг хадгалах гэрээ;

3.Буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй тендерийн хураамж төлснийг нотлох баримт;

4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон итгэмжлэл;

5.Хүсэлт гаргагчийн тухай танилцуулга. Үүнд: дараах зүйлийг оруулна:

1/Хүсэлт гаргагчийн эрх зүйн байдал, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага, тендерт оролцогчид тавих шаардлагыг хэрхэн хангаж буй тухай дэлгэрэнгүй танилцуулга, ажиллагсдын анкет, ажлын туршлагын тухай дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол, мэргэжлийн диплом, лицензийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эрдэм шинжилгээний ажил, эрдмийн бүтээлийн жагсаалт /хамтарч оролцох тохиолдолд энэ шаардлага бүх хамтрагч нарт адил хамаарна/;

2/Менежментийн багийн ахлагчийн анкет, ажлын туршлагын тухай дэлгэрэнгүй танилцуулга, боловсрол, мэргэжлийн диплом болон эрдмийн зэрэг, цолны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эрдэм шинжилгээний ажил, эрдмийн бүтээлийн жагсаалт;

З/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасны дагуу удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, байгууллага, үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай, хувийн өмчит хуулийн этгээд, менежментийн баг болохоо батлах баримт;

4/Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл, холбогдох хавсралтууд;

5/Хуулийн этгээдийн хувьд тендерт оролцохыг зөвшөөрсөн удирдах дээд байгууллагынх нь шийдвэр;

6/Тендерт хамтарсан хэлбэрээр оролцох тохиолдолд хамтрагчдын хооронд байгуулсан "Тендерт хамтран оролцох тухай гэрээ";

7/Тендерт оролцохыг хүссэн хуулийн этгээдийг үүсгэн байгуулж бүртгүүлсэн тухай баримт бичгүүд /дүрэм, гэрчилгээ, лицензийн нотариатаар баталгаажуулсан хуулбар/

8/Хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт, тэдгээрийн эзэмшиж буй хувьцааны тоо.

 

Өргөдөл болон нууцыг хадгалах гэрээний загварыг Худалдан авах ажиллагааны албанаас  авна.

Тендерийн хураамж болох 50 000 /тавин мянган/ төгрөгийг Худалдан авах ажиллагааны албаны Төрийн сан дахь 090051013 тоот дансанд шилжүүлнэ. Хэрэв өргөдөлд тендерийн хураамж төлсөн баримтыг хавсаргаагүй тохиолдолд өргөдлийг хүлээн авсанд тооцохгүй.

Тендерт оролцогчид тавих шаардлага

 

Тендерт оролцогчийн эрх зүйн байдал

Монгол улсын дор дурдсанаас бусад хувийн өмчийн хуулийн этгээд, менежментийн баг тендерт оролцож болно:

1/Төрийн байгууллага, албан газар

2/Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд

З/Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд

4/Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг төрийн бус байгууллага

 

Хуулийн этгээд, менежментийн баг дангаараа, эсвэл хамтарсан хэлбэрээр тендерт оролцож болно. Хамтарсан хэлбэрээр тендерт оролцох тохиолдолд тэдгээрийн хооронд "Тендерт хамтран оролцох тухай гэрээ" байгуулсан байна.

Тендерт оролцогч тухайн хувьчлагдах байгууллагын удирдах үйл ажиллагаа /менежмент/-г гүйцэтгүүлэхээр өөрийн менежментийн багийг бүрдүүлнэ. Менежментийн багийн ахлагч нь удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, байгууллага, үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай боловсон хүчин байна.

Тендерт оролцогч өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тохиолдолд түүний төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр баталгаажуулна.

Хэд хэдэн хуулийн этгээд, менежментийн баг тендерт хамтран оролцож байгаа бол зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.

 

Төрийн албан хаагч эрхэлж буй албан тушаалын нэрийн өмнөөс тендерт оролцож болохгүй.

Тендерийн санал боловсруулах, ирүүлэхтэй холбогдуулан тендерт оролцогчид
тавигдах 
ерөнхий шаардлага:

            1. Эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх1

1 Тендерийн ялагчтай байгуулах Менежментийн гэрээгээр эзэмшүүлэх, үр дүнг харгалзан хувьчлах гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадварын баталгаа авна.

            2.  Мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй байх

 3. Тендерийн саналыг зарласан нөхцөлийн хэмжээнд, холбогдох мэргэжлийн
түвшинд хийсэн байх

4. Мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байх2

2Тендерт оролцогчийн боловсруулсан бизнес төлөвлөгөөний төсөлд гаргах мэргэжлийн дүгнэлтийг тендерийн комисс гаргаж

болно.

5. Тендерийн саналыг зарласан хугацаанд ирүүлсэн байх

6.  Дэнчингээ тогтоосон хугацаанд нь ирүүлсэн байх

7. Тендер оролцогч нь MNS5232:2013, MNS4621:2008 болон холбогдох стандартуудыг хангаж ажиллах талаар мэдээлэл ирүүлэх

Тендерийн бичиг баримт

1. “Отгон тэнгэр” рашаан сувилалын талаархи  ерөнхий мэдээлэл

2. “Отгонтэнгэр” рашаан сувилалыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам

3. “Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ“-ний төсөл

Хувьчлалын зорилго

Тендерт оролцогч нь дор дурьдсан зарчмын шаардлагыг хангасан, байгууллагыг хөгжүүлэх 3 жилийн бизнес төлөвлөгөөний төсөл /техникийн санал/ боловсруулна. Үүнд:

1.Үндсэн үйл ажиллагааны чиглэлийг эрүүл мэндийн салбарын тэрүүлэх чиглэлтэй уялдуулан нэмэгдүүлэх /сэргээн засах, сувилах/ ба  хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх

2.ҮЙЛЧИЛГЭЭ, үйл ажиллагааны хүрсэн түвшинг бууруулахгүй байх, сайжруулах

3.Үйлчилгээнд хамрах хүрээг өргөтгөх, тэгш байдлыг хангах

4. Ажиллагсдад учрах эрсдлийг бууруулах

5. Хөрөнгө оруулж, техник, технологийг шинэчлэх замаар хувьчлагдах байгууллагын үйл ажиллагааны үр ашгийг нь дээшлүүлэх

6. Магадлан итгэмжлэгдэх

7. Тусламж үйлчилгээний стандарт, удирдамжуудыг мөрдөх

Бизнес төлөвлөгөөний төсөлд дор дурдсан зорилт, арга хэмжээг тусгасан байвал зохино. Үүнд:

1.Стратегийн зорилт, үр дүнг дээшлүүлэх арга хэмжээ

2.Үйл ажиллагааны хүрэх түвшин, зах зээлийн хүрээ

З.Үйлчилгээний хөгжил, шинэ нэр төрөл, түүнийг нэвтрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

4.Төлөвлөж буй санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдийн прогноз /орлого, үр дүнгийн төлөвлөгөө, мөнгөн урсгалын төлөвлөгөө г.м./

5.Санхүүгийн хувьд бие даан, өөрийн үйл ажиллагааны  зардлыг   өөрөө санхүүжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө4

/4   Тендерт оролцогч бүр энэхүү арга хэмжээний төлөвлөгөөг Аймгийн Засаг даргын Тамгын газар, ЭМГазартай урьдчилан хэлэлцэж, Менежментийн гэрээгээр эзэмшүүлэх, үр дүнг харгалзан хувьчлах гэрээний хугацаанд санхүүгийн хувьд бүрэн бие даах талаар гэрээ байгуулсан байна./

6. Байгууллагын мэдээллийн технологийг боловсронгуй болгох, үйлчилгээний чадавхыг дээшлүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх хугацаа

7. Хүний нөөцийг хөгжүүлэх, ажилчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр,төлөвлөгөө, /үндсэн ажиллагсдын тоо, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, цалин, урамшуулал, мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр г.м./

 

Тендерт оролцогчийн төлбөрийн батламж нь "Менежментийн гэрээ"-ний хугацаа дуусахад тухайн байгууллагыг мэргэжлийн эрх бүхий үнэлгээчний тогтоосон үнийг харгалзан Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан үнээр худалдан авахыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тендерт оролцогчийн батламж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх

Тендерийн шалгаруулалт явагдсаны дараа  ИТХ-ын өмчийн алба, аймгийн ЗДТГазар нь тендерийн ялагчтай “Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-г байгуулна.

Тендерт оролцох өргөдөл, тендерийн саналыг дор дурдсан хаягаар Худалдан авах ажиллагааны албанд  ирүүлнэ.

 

Завхан аймаг Улиастай сум Нутгийн удирдлагын ордон

4 давхар   № 417  тоот өрөө

Утас: 70462369  89223173

2016-03-03 23:12:25