2015-08-27 18:05
Огноо: 2015.08.27
Уралдаант шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Улиастай суманд “ Ёслол хүндэтгэлийн өргөө барих” ажил
Уралдаант шалгаруулалтын дугаар: 09-К-05/2015
Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэлийг "Завхан аймгийн Улиастай суманд “Ёслол хүндэтгэлийн өргөө барих” ажил-ын концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үетэйгээр Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулна.
Уралдаант шалгаруулалтанд оролцох санал гаргагч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнэ 50000 /тавин мянган/ төгрөгийг төлж баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 090051013
Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2015 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна. Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 1 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтад оруулна.
Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох бөгөөд тус концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно.
Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараахь хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Завхан аймаг. Улиастай сум Нутгийн удирдлагын ордон. Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба: № 417 тоот өрөө
Хариуцах ажилтаны нэр: Мэргэжилтэн С.Ганболд
Утас: 70462369, 95283968 Е-майл хаяг: za_procurement@yahoo.com