КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
585 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-07-21 15:34

КОНЦЕСС ОЛГОХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

 

 Огноо:  2015 оны 07-р сарын 21-н өдөр

 Концессын зүйлийн нэр: Завхан аймгийн Баянтэс, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдад гар утасны дахин дамжуулах төхөөрөмж суурилуулах дэд бүтэц бий болгох, үүрэн холбооны үйлчилгээ оруулах  (МОНГОЛ УЛСЫН КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬ, ХОЛБОГДОХ ЖУРМЫГ МӨРДӨНӨ)

 Концессийн зүйлийн дугаар: 09-К-02/2015

 

              Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба  нь эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг Баянтэс сумын Зайгал баг, Эрдэнэхайрхан сумын Хар нуур, Дөрвөлжин сумын Онц, Тавантолгой багуудад гар утасны дахин дамжуулах төхөөрөмж суурилуулах дэд бүтэц бий болгох, үүрэн холбооны үйлчилгээ оруулах -барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжих төсөлд оролцохыг урьж байна.  

         Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үетэйгээр Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулна.

 Уралдаант шалгаруулалтанд оролцох санал гаргагч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Төслийг санхүүжүүлэх чадавхитай байх
    2. Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник технологийн чадвар, туршлагатай байх /тухайн ажлыг урд нь гүйцэтгэж байсан гүйцэтгэлийн гэрээ, түүний дагалдах баримт бичгээр нотлогдсон байх/
    3. Аж ахуйн үйл ажиллагааны улсын бүртгэлийн гэрчилгээ болон тухайн ажлыг хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх
     Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнэ 50 000 /тавин мянган/ төгрөгийг Завхан аймгийн Төрийн сан  090051013 тоот дансанд төлж баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно.

 Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна. Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 1 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтад оруулна.

         Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох бөгөөд тус концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулах -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

   

                Тендерийг 2015 оны 08-р сарын 24 ний өдрийн  11 цаг  00 минутаас өмнө доорх хаягаар ирvvлэх ба нээлтэд оролцох хvсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 08-р сарын 24 -ний өдрийн  11 цаг   30 минутад нээнэ.

                Нээлттэй

 

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч ирүүлнэ.

 Эрх бүхий этгээдийн нэр: Худалдан авах ажиллагааны алба

 Хаяг: Завхан аймаг Улиастай сум  Нутгийн удирдлагын ордон.

 Хариуцах ажилтаны нэр: Мэргэжилтэн М.Урантуяа

 Утас: 70462369, 89223173

 Е-майл хаяг: za_procurement@yahoo.com

 

2016-03-03 23:17:09