ТЕНДЕРИЙН УРИЛГА
609 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-07-02 14:33

Тендерийн урилга

 

Тендерийн урилга

Огноо:2015 оны 07 дугаар  сарын 02

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Идэр сумын Гудамжны гэрэлтүүлэг хийх

Тендер шалгаруулалтын дугаар:0907-ХА-2015-01

Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Идэр сумын  Гудамжны гэрэлтүүлэг –ийн ажил гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

      Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн45 хоногийн дотор хүчинтэй байна.

      Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын нийлбэрийн   дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй, хоёроос доошгүй ижил төстэй  ажил үйлчилгээ гүйцэтгэсэн байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 оны аудитоор баталгаажуулсан санхүүгийн тайлан.

Тусгай зөвшөөрөл: 10 КВТ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт түүний туршилт тохируулга дагалдах үйчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх.

         Тендерийг 2015 оны 07-р сарын 20- ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07-р сарын 20 -ны өдрийн 12 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр: Төрийн сан

Дансны дугаар : 090752400

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан  аймгийн Идэр сумын Засаг даргын орлогч Ш.Сампилноров  Утас: 98000709,  Засаг даргын Тамгын газрын нярав С.Мөнхжаргал Утас: 98633504

2016-03-03 23:19:46