ТЕНДЕРИЙН УРИЛГА /цахим тендер/
619 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-05-21 12:33

ТЕНДЕРИЙН УРИЛГА /Цахим тендер/

 

 

Огноо: 2015-05-20 
Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Завханмандал сумын 160 хүүхдийн сургуулийн хичээлийн байрын барилгын дулаан техникийн засварын ажлын төсөв 
Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-009/2015 

 

         Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Завханмандал сумын 160 хүүхдийн сургуулийн хичээлийн байрын барилгын дулаан техникийн засварын ажлын төсөв –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. /meps.gov.mn сайтаар төлбөрийг төлнө/

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 оны аудитаар баталагаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ. /нотариатаар батлуулсан байх/ 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2013, 2014 онуудад хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй ажлыг гүйцэтгэсэн байна 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын 2.1.1, 2.2.1, 2.2.2 

         Тендерийн хамт 2,714,544  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 6-р сарын 26 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 6-р сарын 26 -ний өдрийн, 11 цаг 15 минутад нээнэ.                                                          

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно

                Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д зааснаар орон нутагт үйлдвэрлэсэн бараа материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн ихээр ашигласан, 10.1.4 д зааснаар сум орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан бол давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Цахим тендерийн meps.gov.mn сайтад хандаж ТББ болон ажлын зураг, тоо хэмжээг татаж авна уу.

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон 4-р давхар №417 тоот утас:70462369/Цахим тендер/

2016-03-03 23:24:14