ТЕНДЕРИЙН УРИЛГА /ЦАХИМ/
600 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-05-21 12:32

ТЕНДЕРИЙН УРИЛГА /ЦАХИМ/

 

Огноо: 2015-05-20 
Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгын дулаан техникийн засварын ажил 
Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-007/2015

         Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгын дулаан техникийн засварын ажил –ын тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй байна 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 оны аудитаар баталагаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ. /нотариатаар батлуулсан байх/ 
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2013, 2014 онуудад хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй ажлыг гүйцэтгэсэн байна 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1, 2.2.1

/Тендерийн баримт бичигт тодорхой тусгасан болно/

         Тендерийн хамт 2,346,574.97 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2015 оны 06-р сарын 24 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06-р сарын 24 -ний өдрийн, 11 цаг 10 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Давуу эрхийн зөрүүг дараах зүйлд тооцно: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д зааснаар орон нутагт үйлдвэрлэсэн бараа материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн ихээр ашигласан, 10.1.4 д зааснаар сум орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан бол давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно Цахим тендерийнmeps.gov.mn сайтаар хандаж ТББ-г татаж авч болно.

Завхан аймгийн Нутгийн удирдлагын ордон. №417 утас:70462369, 99731105.

/Дэлгэрэнгүй мэдээллийг Тендерийн баримт бичигт тусгасан болно/

2016-03-03 23:24:38