ТЕНДЕРИЙН УРИЛГА / Цахим тендер /
760 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-05-12 10:42

ТЕНДЕРИЙН УРИЛГА / Цахим тендер /

 

Тендер зарлах өдөр: 2015.05.05

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт “Иргэдийн хөгжлийн төв” гүйцэтгэх

Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-022/2015

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос : Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт “Иргэдийн хөгжлийн төв” байгуулах ажлыг гүйцэтгэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй дүнгийн 50%-иас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг наториатаар  батлуулан ирүүлнэ

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2013, 2014 онуудад хамгийн багадаа нэг удаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

-2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

-2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл)

-2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

-2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 3 800 000.00 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[1] ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 6-р сарын 05- ний өдрийн 11 цаг 00 минутаас–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 6-р сарын 05-ний өдрийн 11цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.         

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

            Хаяг:                Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба.

                        Нутгийн удирдлагын ордон.

Цахим тендерийн meps.gov.mn сайтаар хандаж ТББ-г татаж авч болно.

                          4-р давхар № 417. Утас: 70462369, 70462370, 95283968

2016-03-03 23:25:26