ТЕНДЕРИЙН УРИЛГА
734 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-04-21 14:38

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Тендерийн дугаар:                                      Т2015/01 - М183509

Тендер шалгаруулалтын нэр:      Завхан аймгийн Их-Уул суманд “Халуун усны барилга” барих  ажил

           Дэлхийн Зөн Монгол ОУБ нь хүүхдийн эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах эрхэм зорилго бүхий, дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын хүмүүнлэгийн, хөгжлийн  байгууллага юм.

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Завханхангай” Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр (ОНХХ)-ийн Эрүүл мэндийн төслөөр Завхан аймгийн Их-Уул суманд “Халуун усны барилга” барих ажлыг гүйцэтгэх зорилгоор тухайн тендерт зохих эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцохыг урьж байна.

Тендерийн баримт бичгийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Улаанбаатар хот дах төв байр болон Завхан аймгийн Улиастай суманд дах “Завханхангай” ОНХХ-ийн байрнаас 2015.04.15-ны өдрөөс эхлэн ирж авна уу!

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Завханхангай” ОНХХ-ийн ХААН банкны 5495282165 тоот дансанд тендерийн баримт бичгийн үнэ болох 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тушаасан баримттай ирж тендерийн бичиг баримтыг авна.

Тендерт оролцох компаниудын тендерийн саналыг 2014.05.15-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар хүлээн авна.

Тендерийн саналыг 2014.05.15-ны өдрийн 10:30 цагт тендерт оролцогчдыг байлцуулан нээнэ.

Хаяг: Дэлхийн Зөн Монгол ОУБ

           Баянзүрх дүүргийн 1-р хороо, Их тойруу-93, Барилга Мега төвийн “Б” блок

           

          Лавлах утас:            Улаанбаатар хот - 70155323 /100/

            Завхан аймаг - 70462245

                                     70462635  

2016-03-03 23:27:47