ТЕНДЕРИЙН УРИЛГА
704 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-04-10 15:17

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо:                                                2015-04-08

Тендер шалгаруулалтын дугаар:     Т2015/03 - М199012

Тендер шалгаруулалтын нэр:          Завхан аймгийн Улиастай сумын 3-рбүрэн дунд сургуулийн ариун цэврийн өрөөний засварын ажлын тендер

    Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь хүүхдийн эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах эрхэм зорилго бүхий, дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын хүмүүнлэгийн ба хөгжлийн  байгууллага юм.

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын Эрүүл мэндийн хөтөлбөрийн  “Сургуулийн усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах” тусгай төсөл эрх бүхий тендерт оролцогчдоос битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000төгрөгөөр худалдан авч болох бөгөөд төлбөрийг Хаан банкны 5079004496 тоот дансанд (Дэлхийн Зөн ХТТ Сүрьеэ төсөл) шилжүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.  

Тендерийн хамт санал болгож буй үнийн саналын 2%-тай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийн баталгаа нь тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоног хүчинтэй (нийт 73 хоног) байна.

Тендерийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын ресепшн

Холбоо барих утас: 70155323, Факс: 70155322

Барилга Мега цогцолбор, Б блок, 1 дүгээр давхар

Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Их тойруу-93

 

2016-03-03 23:31:35