ТЕНДЕРИЙН УРИЛГА /цахим тендер/
655 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-03-17 11:53

ТЕНДЕРИЙН УРИЛГА /ЦАХИМ ТЕНДЕР/

 

Огноо: 2015-03-17 
Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Тэс сумын Цэцэрлэгийн барилгын их засварын ажил 
Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-017/2015

Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Тэс сумын Цэцэрлэгийн барилгын их засварын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 /цахим/төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас байгагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас байгагүй байна 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 оны аудитаар баталагаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ. 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2013, 2014 онуудад хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй ажлыг гүйцэтгэсэн байна 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын: 2.1.1, 2.1.2, 2.2.2

         Тендерийн хамт 1292000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 4-р сарын 16 ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 16 -ний өдрийн, 12 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар. № 417. e-mail: za_procurement@yahoo.com Утас: 70462369, 96141144 /Цахимааар/

www.meps.gov.mn сайтаар хандана уу.

2016-03-03 23:33:26