ТЕНДЕРИЙН УРИЛГА
696 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015-01-28 11:26

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Тендер зарлах өдөр: 2015.01.28

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Түдэвтэй сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн байр/ Кабон/-ын барилга угсралтын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЗА.НТШ-03/2015

         Завхан аймаг дахь Цагдаагийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос : Завхан аймгийн Түдэвтэй сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн байр /Кабон/-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй дүнтэй тэнцүү буюу түүнээс багагүй  байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2013, 2014 онуудад хамгийн багадаа тендерт санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү буюу түүнээс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагатай /Тендерийн бичиг баримтад ажилбарын заалтыг тусгаж өгнө/

Тендерийг 2015 оны 02-р сарын 12-ний өдрийн 10 цаг 00 минутаас –аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 02-р сарын 12-ний өдрийн 10цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.       

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар : Цагдаагийн газар 090012402          

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

Хаяг:        Завхан аймаг дахь Цагдаагийн газар

3-р давхар № 304.

Утас: 70462337, 98655354, 98439099

2016-03-03 23:34:10