ТЕНДЕРИЙН УРИЛГА
628 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2014-11-13 14:27

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-11-13 
Тендер шалгаруулалтын нэр:  Завхан аймгийн хэмжээнд "Е-оффис системийг нэвтрүүлж, сумдыг сүлжээнд холбох" ажил

 Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-034/2014

         Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн хэмжээнд "Е-оффис системийг нэвтрүүлж, сумдыг сүлжээнд холбох" ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас байгагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас байгагүй байна 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 оны аудитаар баталагаажуулсан санхүүгийн тайлан наториатаар батлуулан ирүүлнэ. 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2012, 2013 онуудад хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй ажлыг гүйцэтгэсэн байна. 
         Тендерийн хамт 650000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 12-р сарын 12 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 12-р сарын 12 -ний өдрийн, 12 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 090051013

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар.

№ 417. e-mail: za_procurement@yahoo.com Утас: 70462369, 70462370

 

2016-03-03 23:41:20