ТЕНДЕРИЙН УРИЛГА
571 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2014-06-12 12:49

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендерийн дугаар:    Т2014/01 - М199012

Тендер шалшаруулалтын нэр :      Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт байрлах 4-р бүрэн дунд сургуулийн бага сургуулийн хичээлийн байрны 2 өрөөг ариун  цэврийн өрөөний зориулалтаар тохижуулах, зөөврийн цэвэр усны барилга болон гадна бохирын цооногийн барилга угсралтын ажил

   Дэлхийн Зөн Монгол ОУБ нь хүүхдийн эрхийг хамгаалах, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангах эрхэм зорилго бүхий, дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулж буй олон улсын хүмүүнлэгийн ба хөгжлийн байгууллага юм.

ОУБ Эрүүл мэндийн хөтөлбөрийн  “Сургуулийн усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах” тусгай төслөөр Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт байрлах 4-р бүрэн дунд сургуулийн бага сургуулийн хичээлийн байрны 2 өрөөг ариун цэврийн өрөөний зориулалтаар тохижуулах, зөөврийн цэвэр усны барилга болон гадна бохирын цооногийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх зорилгоор тухайн тендерт зохиох эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцохыг урьж байна.

Тендерийн баримт бичгийг Дэлхий Зөн Монгол ОУБ Улаанбаатар хот дахь төв байр болон Завхан аймгийн Улиастай суманд байрлах салбар болох “Завхан” Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн байрнаас 2014.05.30- наас эхлэн ирж авна уу !

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Завхан” ОНХХ нь Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг, Баруун бүс худалдааны төвийн зүүн урд байрладаг.

“Дэлхийн Зөн ХТТ Сүрьеэ төслийн” ХААН банкны 5079004496 тоот дансанд тендерийн баримт бичгийн үнэ болох 50.000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушаансан баримттай ирж тендерийн бичиг баримтыг авна.

Тендэрт оролцох  компаниудын тендерийн саналыг 2014.6.30-ны өдрийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар хүлээн авна.

Тендерийн саналыг 2014.06.30-ны өдрийн 10:30 цагт доорхи хаягт тендерт оролцогчдыг байлцуулан нээнэ.

Хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага

Баянзүрх дүүрэг, 1-р хороо , Их тойруу-93, Барилга Мега цогцолбор, Б блок

Лавлах утас:             70155323 /100/ - Улаанбаатар хот

                                    70463840, 70462401 – Завхан аймаг

Факс:                          70155322   

2016-03-03 23:56:19