ТЕНДЕРИЙН УРИЛГА
665 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2014-06-09 15:32

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

/Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр/

Огноо: 2014-06-06 
Тендер шалгаруулалтын нэр: Сумын төвийн айл, өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажил/ Завхан, Тосонцэнгэл сум/ 
Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-028/2014

 Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын төвийн айл, өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох, цэвэрлэх байгууламж байгуулах ажил/ Завхан, Тосонцэнгэл сум/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20%-аас байгагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас байгагүй байна 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 оны аудитаар баталагаажуулсан санхүүгийн тайланг наториатаар батлуулан ирүүлнэ 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2012, 2013 онуудад хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 20%-аас багагүй ажлыг гүйцэтгэсэн байна 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

  • Барилга угсралтын ажил, үйлчилгээнд тавигдах нөхцөл 2.12
  • Инженерийн хангамжийн барилга байгууламж, шугам сүлжээ 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.28
  •  Инженерийн байгууламж, шугам сүлжээний зураг төсөл 1.3.1, 1.3.2, 1.3.3 

         Тендерийн хамт 50000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 6-р сарын 23 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 6-р сарын 23 -ний өдрийн, 12 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 090051013

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар. № 417. e-mail: za_procurement@yahoo.com Утас: 70462369, 70462370, 98201144

 

2016-03-04 00:13:11