ТЕНДЕРИЙН УРИЛГА
595 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2014-04-18 12:38

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-04-15 
Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймагт инженерийн хийцтэй 18 худаг шинээр гаргах ажил 
Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-003/2014

  Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймагт инженерийн хийцтэй 18 худаг шинээр гаргах ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Багцын дугаар

Багцын нэр

Баталгааны дүн /төг/

Багц 09-НТШ-003/2014-01

Тэс, Баянтэс, Сонгино сумын 7 худаг

2653000

Багц 09-НТШ-003/2014-02

Шилүүстэй, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумын 5 худаг

1895000

Багц 09-НТШ-003/2014-03

Завханмандал, Цэцэн-уул, Сантмаргац сумын 6 худаг

2274000

 

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас байгагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас байгагүй байна. 
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 оны аудитаар баталагаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ. 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2012, 2013 онуудад хамгийн багадаа нэг удаа санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй ажлыг гүйцэтгэсэн байна. 
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.3.1. Услалтын уст цэг, худаг, Услалтын системийн гидротехникийн барилга байгууламжийн ажил 

         Тендерийг 2014 оны 5-р сарын 15 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 5-р сарын 15 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй. 
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 090051013

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар. № 417. e-mail: za_procurement@yahoo.com Утас: 70462369, 70462370

2016-03-04 00:26:51