ТЕНДЕРИЙН УРИЛГА
598 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2014-04-09 17:23

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Тендэр зарлах өдөр: 2014-04-09 
Тендер шалгаруулалтын нэр: Ойжуулалт, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Алдархаан, Завханмандал, Улиастай сумдад ойг нөхөн сэргээх, туслах зурвас байгуулах ажил 
Тендер шалгаруулалтын дугаар: 09-ХА-023/2014

Багц 09-ХА-023/2014-01: Алдархаан сум /30 га талбайд ойжуулалт/                                    

Багц 09-ХА-023/2014-02: Завханмандал сум /5 га талбайд ойн зурвас байгуулах/  

Багц 09-ХА-023/2014-03: Улиастай сум Богдын гол баг /10 га талбай ойн зурвас байгуулах/      

Багц 09-ХА-023/2014-04:Улиастай сумын Богдын гол баг /6.5 га талбай ойн зурвас байгуулах/ багцаас бүрдэнэ.

 

         Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Ойжуулалт, “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Алдархаан, Завханмандал, Улиастай сумдад ойг нөхөн сэргээх, туслах зурвас байгуулах ажил–ыг гүйцэтгэх тухай багц тус бүрт битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь Багц 1-ийг 20000 төгрөг, Багц 2-ийг 10000 төгрөг,            Багц 3-ийг 20000 төгрөг, Багц 4-ийг 13000 төгрөгөөр багц тус бүрийг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийг 2014 оны 4-р сарын 21- ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4-р сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

 

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар : 090051013

                       

Хаяг:

                        Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба.

Нутгийн удирдлагын ордон.

4-р давхар № 417.

Утас: 70462369, 93013173

2016-03-04 00:53:52