ТЕНДЕРИЙН УРИЛГА /2 дахь удаа/
633 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2013-11-27 14:24

ТЕНДЕРИЙН УРИЛГА /2 дахь удаа/

 

Тендер зарлах өдөр: 2013-11-26 

Тендер шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Хот тохижилт үйлчилгээний албанд ковш трактор, том оврын ачааны автомашин чиргүүлийн хамт нийлүүлэх ажил 
Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-027/2013 

         Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Хот тохижилт үйлчилгээний албанд ковш трактор, том оврын ачааны автомашин чиргүүлийн хамт нийлүүлэх ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют )-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2013 оны 12-р сарын 26 ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 12-р сарын 26 -ний өдрийн, 15 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн захиргааны ордон. 4-р давхар № 417. Утас 93013173, 99033822, 95283968, 70462370, 70462369

2016-03-04 00:55:43