ТЕНДЕРИЙН УРИЛГА
831 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Огноо: 2016-04-25
Тендер шалгаруулалтын нэр:

Завхан аймгийн Түдэвтэй сумын 75 хүүхдийн дотуур байрны засварын ажил


Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-004/2016

 

         Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Түдэвтэй сумын 75 хүүхдийн дотуур байрны засварын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй дүнгийн 50%-иас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 оны аудитаар баталагаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг ирүүлнэ. Ядаж нэг удаа хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын төсөвт өртөг нь тендерт санал болгож буй дүнгийн 30%-аас багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын: 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2

         Тендерийн хамт 1700000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

         Тендерийг 2016 оны 5-р сарын 25 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 5-р сарын 25 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 090051013

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар. № 417. e-mail:za_procurement@yahoo.com Утас: 70462369, 96141144

2016-04-26 11:15:19