ТЕНДЕРИЙН УРИЛГА
773 ХҮН ҮЗСЭН БАЙНА

/Цахимаар/

 

Огноо: 2016-05-27

Тендер шалгаруулалтын нэр:

Завхан аймгийн Баянтэс сумын 75 хүүхдийн дотуур байрны их засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-006/2016

         Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Завхан аймгийн Баянтэс сумын 75 хүүхдийн дотуур байрны их засварын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

       Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

        Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж нь 210.0 сая. төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 160.0 сая төгрөгөөс багагүй байна

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2013, 2014, 2015 оны аудитаар баталагаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилд буюу 2013, 2014,2015 онуудад хамгийн багадаа нэг удаа 100.0 сая төгрөгөөс багагүй ажлыг гүйцэтгэсэн байна

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын: 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2

         Тендерийн хамт 5941837.12 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2016 оны 6-р сарын 27 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 6-р сарын 27 -ний өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр: Төрийн сан

Дансны дугаар ₮: 090051013

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон. 4-р давхар. № 417. e-mail: za_procurement@yahoo.com Утас: 70462369, 89223173 /Цахимааар/

2016-05-30 16:38:09