Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга
784 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Огноо: 2016.06.03

Уралдаант шалгаруулалтын нэр: Завхан аймгийн Түдэвтэй сумын төвлөрсөн уурын зуух, газар доорхи дулааны шугам сүлжээний ажил

Уралдаант шалгаруулалтын дугаар: ЗА/2016/42-01

            Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба нь Монгол Улсын хуулийн этгээдэд Завхан аймгийн Түдэвтэй сумын төвлөрсөн уурын зуух, газар доорхи дулааны шугам сүлжээний ажил"-ын концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.

 Концессийн зүйлийн тодорхойлолт: “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна. Уг төслийн хүрээнд концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр зураг төслийг боловсруулж уурын зуух, газар доорхи шугам сүлжээний  ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулан гэрээнд заасан хугацаанд үйл ажиллагааг удирдан ашиглаж гэрээний хугацаа дуусахад орон нутгийн өмчид шилжүүлнэ.

Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үетэйгээр Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулна.

 Уралдаант шалгаруулалтанд оролцох санал гаргагч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Төслийг санхүүжүүлэх чадавхитай байх
  2.  Удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник технологийн чадвар, туршлагатай байх /тухайн ажлыг урд нь гүйцэтгэж байсан гүйцэтгэлийн гэрээ, түүний дагалдах баримт бичгээр нотлогдсон байх/
  3.  Аж ахуйн үйл ажиллагааны улсын бүртгэлийн гэрчилгээ болон тухайн ажлыг хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх.
  4. Зураг төслийн компанитай гэрээ байгуулсан байх

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнэ 100000 /нэг зуун мянган/ төгрөгийг төлж баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар ₮: 090051013 

            Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2016 оны  07 дугаар сарын 04-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна. Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 3 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтад оруулна.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараахь хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Завхан аймаг. Улиастай сум  Нутгийн удирдлагын ордон. Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба: № 417 тоот өрөө                                                                                                  Хариуцах ажилтаны нэр: Мэргэжилтэн М.Урантуяа                                       Утас: 70462369, 89223173      Е-майл хаяг: za_procurement@yahoo.com

2016-06-03 17:39:16